×
Орос-Монголын харилцаа, Гуравдугаар сар 2010
“Фабрика звёзд” телевизийн дөрөв дэх уралдааны төгсгөч, дуучин, ая зохиогч, бизнес эрхлэгч энэ хүн бол 27 настай Тимоти юм. Түүний амьдралын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байна уу? “Оросын сан” төрийн бус байгууллагын Монголд хэвлэдэг “Умард хөрш” сэтгүүлийн 3 дахь дугаараас та бүхэн энэ талаар унших боломжтой. Сэтгүүлийн нүүрэнд Тимотийн зургийг тавьжээ.
Энэ жил Орос улсад гадаадын насанд хүрээгүй иргэдийг цэргийн эрдэмд сургаж байна. Монголын 20 өсвөр хүүхэд Омскийн кадетын сургуульд сурч байна. Орос, Монголын цэргийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн нэг юм. Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны батлан хамгаалахын асуудал эрхэлсэн атташе, бригадын генерал М.Хүрлээ энэ талаар манай радиод ярилцлага өглөө.
Улаан-Үд хотын Монголын мэдээлэл-соёлын төвийн ордонд удахгүй монголын сонин, сэтгүүл уншиж, монголын уран зохиолын шинэ бүтээлтэй танилцах боломжтой болно. Буриадын нийслэлд долдугаар сард болох дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын дэмжлэгээр тус бүгд найрамдах улсын үндэсний номын сангийн баазад түшиглэн Бүс нутгийн соёлын яам энэ төвийг нээж байна.
Ах дүүгийн харилцаатай Улаан-Үд болон Улаанбаатар хотын иргэд харилцан зорчиход улам дөхөмтэй болж байна. Монголын Изинес Айрвэйз нисэх компанийн тогтмол нислэг Монголын нийслэлээс Буриадын нийслэл хүртэл 1 цаг 10 минут болно. Эзнис компани, Бүгд найрамдах буриад улсын Тээврийн яам саяхан Улаан-Үд хотод энэ хэлэлцээрт гарын үсэг зурав.
Монгол улсад оросын цахилгаан эрчим хүч ямар үнэтэй байх вэ? Энэ улсын цахилгаан эрчим хүчний гол нийлүүлэгч “Интер РАО ЕЭС” компани цахилгаан эрчим хүч нийлүүлэх урт хугацааны гэрээнд шилжихийг монголын түншүүддээ санал болгосон юм.
Саяхан Омск хотын кадетын корпуст байгуулагдсан цагаас хоёр зуун жилийн түүхэнд анх удаа шинэ жилээ дорнын хуанлигаар тэмдэглэллээ. Учир нь цэргийн энэ дунд сургуульд саяхан монгол сурагчтай анги нээгдсэн юм. Нэгдүгээр сард Омск хотын тус корпуст Монголоос 20 хүүхэд иржээ. Орос улсын суворовын сургууль болон кадетын корпуст гадаадынхныг сургаж байгаа цорын ганц жишээ энэ юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31