×
Орос-Монголын харилцаа, 2010
Орос, Монгол улсуудын хувиараа бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болон ажил хэрэгч хэлхээ холбоог өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол улстай хамтарч ажиллах ажил хэрэгч Зөвлөл шинэ байгууллагын үндсэн зорилт мөн. Өөрийн ажлаа нийгмийн үйл ажиллагаагаар эхлэх ёстой Зөвлөлийн үүсгэн байгуулагчдын хурал Москвад 11-р сарын 3-нд боллоо.
ОХУ-ын Төрийн Думын, Монгол улсын парламенттай холбоо барих депутатуудын бүлгийн удирдагч Валерий Малеев, хоёр орны парламентчдын хамтын ажиллагааг “амжилттай” гэж нэрэллээ. Саяхан түүний удирдсан энэ бүлгийнхэн Монгол улсад очоод ирлээ: Энэ айлчлал бол “Дружба” бүлгийн төлөвлөгөөт айлчлал байсан юм.
Монгол улсад уламжлалт Монгол-Оросын найрамдлын 50 дахь сарын ажиллагаа өндөрлөж байна.  11-р сарын 5 –нд Найрамдлын сарын хаалтын ажиллагаа Улаанбаатарын Оросын шинжлэх ухаан, соелын төвд болно. Сарын ажиллагааны хүрээнд олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохиогдож байлаа. Орос, монгол хүмүүс олон төрлийн асуудлаар  “дугуй ширээний” сонирхолтой яриа, ярилцлага хийж явуулж байлаа.
Монгол улсад 10-р сарын 5-нд эхэлсэн монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын ээлжит өдрийн гол үйл явдал Аугаа ялалтын 65 жилийн ой, сарын ажлын ойг тохиолдуулан явуулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол байлаа. "Оросын дуу хоолой" радио энэ уралдааныг Монголын найрамдалын нийгэмлэг, "Монгол-Оросын" найрамдалын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан юм.
"Дружба-Найрамдал" энэ үгийг Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан соёлын төвд өнөөдөр олонтаа хэллээ. Энд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил ёслол төгөлдөр эхэллээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монголын нийслэлээс дамжуулж байна. Улаанбаатар хотын оршин суугчид сарын ажлыг их сонирхож байгаагаас үзэхэд Монголд зохион байгуулах сарын ажил 10-р сарын гол үйл явдлын нэг болно.
Алтайн хязгаарыг Сибирь төдийгүй нийт Оросын сувд хэмээн нэрлэдэг. Удахгүй Улаанбаатар хотод энэ хязгаарын гоо үзэсгэлэн, эдийн засгийн хүчин чадлыг үнэлэх боломжтой. Монгол улсын нийслэлд оршдог Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 10-р сарын 5-нд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил эхэлнэ. Энэ ажлын үеэр уламжлал ёсоор Оросын нэг бүс нутгийг танилцуулдаг. Энэ удаа Алтайн хязгаарыг танилцуулна.
Зах хязгааргүй монголын тал нутаг, аж үйлдвэрийн Эрдэнэт хот, монголын нэрд гарсан танил хүмүүс. Алтайн нэрд гарсан зураач Федор Торховын "Монгол улс-миний бага эх орон" үзэсгэлэнгээс энэ бүхнийг үзэх боломжтой. Улаанбаатар хотод монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын хүрээнд энэ үзэсгэлэн гарч байна. Зураачийг Монгол улсад тухайлбал Баян-Өлгий аймагт сайн танина. Тэрээр бараг 40 жил Монгол орныг зурж байна.
ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид 9-р сарын 2 долоо хоногийн турш Монголын цэргүүдийн хамт Бүгд найрамдах Буриад улсын Хяхт дүүргийн "Бурдуны" талбайд террористуудтай үлгэрчилсэн тулалдаан хийлээ.  Энд орос-монголын "Дархан-3" тактикийн хамтарсан сургуулилт болов.
Бүгд найрамдах Буриад улсын Хяхтын "Бурдун" нийт цэргийн талбайд удахгүй байлдааны сургуулилт хийнэ. Энд "Дархан-3" орос-монголын тактикийн хамтарсан сургуулилт болно гэж ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн мэдээлэл хангамжийн бүлгийн дарга хурандаа Игорь Мугинов ийнхүү мэдэгдлээ. Сургуулилтын үеэр олон улсын терроризмын аюул заналтай тэмцэхэд Орос, Монголын цэрэг хамтран ашиглах асуудлыг хэрэгжүүлнэ.
Монголын шинжлэх ухаан академи болон Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн хамтарсан хурал, мөн "Глобалчлал болон монголын ертөнц" олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хурал "чуулганы гол арга хэмжээ" байлаа гэж Оросын шинжлэх ухаан академийн сурвалжлагч гишүүн Борис Базаров хэллээ. Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд дээрх хурал, бага хурлыг Улаан-Үд хотод зохион байгуулсан юм.
 Хөгжмийн зохиолч Михаил Глинка, Монгол, Төвдийн судлаач, аялагч Петр Козлов, Их Гүн Андрей 3 Александрович, "Муммий Тролль" хамтлаг энэ бүхэн саяхан хэвлэгдсэн "Умард хөрш" сэтгүүлийн долоо дахь дугаарын баатарууд юм. Сэтгүүлийг "Оросын сан" Монголын төрийн бус байгууллага эрхэлэн гаргадаг. Энэ хэвлэлийн сүүлчийн дугаарт ямар материал хэвлэгдсэнийг өнөөдөр та бүхэнд өгүүлнэ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31