×
Орос-Монголын харилцаа, Есдүгээр сар 2009
Эрхэм сонсогчид оо, бид Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны шагналт байранд шалгарсан хүмүүсийг 7-р сард зарласныг та бүхэн санаж байгаа бизээ. Энэ “Оросын дуу хоолой радио” болон “Монголын дуу хоолой” радиогийн хамтарсан анхны радио төсөл байсан юм.
(Микрофоны урд Халх голын ахмад дайчин, японы халдан түрэмгийлэгчдийг ялсны 70 жилийн ойн Монголд болсон ёслолын ажиллагаанд оролцсон, чөлөөнд гарсан хурандаа Николай Богданов оролцож байна) ЗХУ, БНМАУ, Япон улс 70 жилийн тэртээ 1939 оны 9-р сарын 15-нд Халх голд байлдааны ажиллагааг зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.
Монгол улсын орон нутгийн анхны их сургууль Ховдын улсын их сургууль 9-р сарын 16-нд байгуулагдсаны 30 жилийн ойгоор анд нөхөд, ажил нэгт нөхөд, түншүүдээ урьж байна. Алтай болон Ховдын их сургуулиуд 15 гаруй жил эрдэм шинжилгээ, соёлын салбарт нягт хамтран ажиллаж байна. Мэдээж хэрэг Алтайн Улсын их сургуулийн төлөөлөгчид энэ ёслолын ажиллагаанд оролцоно.
 “Байгаль орчмын залуучууд Халх голын баатруудад” нэрийн дор Монгол улсад хийж байгаа экспидиц амжилттай өндөрлөллөө. Зөвлөлт, монголын цэргүүд японы булаан эзлэгчдийг ялсны 70 жилийн ойгоор ийм экспидиц зохион байгуулсан юм. Экспидицид оролцогчид 5 мянга гаруй км зам туулж саяхан Эрхүүгээс ирсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2009
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2009
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30