×
Орос-Монголын харилцаа, Гуравдугаар сар 2009
Москва хотын тэргүүн Юрий Лужковын урилгаар Улаанбаатар хотын захиргааны дарга ноён Мөнхбаяр Москва хотод албан ёсоор айлчиллаа. Хоёр нийслэлийн дарга 3-р сарын 26-нд хэлэлцээ хийж, Москва болон Улаанбаатар хот 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурав. Москва хотын дарга Юрий Лужков баримт бичигт гарын үсэг зурсны дараа манай сурвалжлагчийн асуултанд ийнхүү хариулав.
Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг /МАНН/ болон Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны /МННХ/ хоорондын хамтын ажиллагааны тухай гэрээнд саяхан Москвад гарын үсэг зурлаа. МННХ-ны ерөнхийлөгч Монгол Улс болон ЗХУ-ын баатар Ж.Гуррагчаа, МАНН-ийн ерөнхийлөгч, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улс болон Вьетнамын баатар Виктор Васильевич Горбатко нар гэрээнд гарын үсэг зурав.
Хоёр орны хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хоёр өдөр үргэлжилсэн семинарын гол сэдэв Орос-монголын хил дээр итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний тухай байлаа. Өвөрбайгалийн мэдээллийн агентлагийн вэб сайтад энэ тухай өгүүлжээ. Орос, Монголын хилчдийн семинар өнгөрсөн долоо хоногт Буриадын өмнөд хэсэгт болов.
Орос Улсын ерөнхий сайд В.Путин, Монголын ерөнхий сайд С.Баяр нарын Москвад саяхан болсон яриа хэлэлцээний үеэр стратегийн түншлэлийн нэн чухал асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулах, хөдөө аж ахуй, атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Орос улсын ерөнхий сайд В.Путин, Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр нар 2009 оны 3-р сарын 17-нд албан ёсны яриа хэлэлцээ хийж, соёл болон боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, Орос улсад монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудалд анхаарал хандуулсан юм.
3-р сарын 18-нд Монгол Улсын зэвсэгт хүчин байгуулагдсаныхаа 88 жилийн ойг тэмдэглэж байна. Манай сурвалжлагч С.Эрэдэнэ Монгол Улсаас ОХУ-д суугаа батлан хамгаалахын асуудал эрхэлсэн атташе, бригадын генерал М.Хүрлээтэй уулзсан юм. Түүний ярилцлагыг та бүхний анхааралд хүргэе. Асуулт: Сүүлийн үед Монгол, Оросын зэвсэгт хүчний хооронд хамтын ажиллагаа өргөжиж байх шиг байна.
Саяхан Москва хотноо орос-монголын засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг болон эрдэм шинжилгээ-техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн комиссийн 13 дахь хурал боллоо. Оросын төлөөлөгчдийг комиссийн оросын хэсгийн саяхан томилогдсон дарга, ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин тэргүүллээ. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын засгийн газрын нэгдүгээр орлогч, ЗГХК-ийн монголын хэсгийн дарга ноён Алтанхуяг даргалж байв.
ОХУ-ын Алтай хязгаарын Алейск жижиг хот Барнаулаас 120 км зайтай оршдог. Энэ хот Монголын Өвөрхангай амйгийн Арвайхээр хоттой ах дүү бололцох хэлхээ холбоо хэдэн жилийн өмнө тогтоожээ.Орос, Монголын жижиг хоёр хотын хооронд хэлхээ холбоо тогтоох шалгаан юу байв?Эдгээр хоёр хотын харилцаа хэрхэн хөгжиж байна?
Оросын Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Ганболд нар Холбооны зөвлөлд 3-р сарын 4-нд уулзав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2009
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2009
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31