×
Орос-Монголын харилцаа, 2009
Шинэ жилийн өмнөхөн “Умард хөрш” сэтгүүлийн 12 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Энэ сэтгүүл Орос улс, оросын ард түмэн, орос-монголын харилцааны талаар өгүүлдэг Монголд гарч байгаа цорын ганц хэвлэл юм. Сэтгүүлийн “Оросын сан” Монголын төрийн бус байгууллагаас монгол хэлээр эрхэлэн гаргадаг. Тус сэтгүүлийн хариуцлагатай редактор П.Шагдар сэтгүүлийн 12 дахь дугаарт гарсан материалыг та бүхэнд танилцуулна.
“Оросын сан” монголын төрийн бус байгууллагаас монгол хэлээр эрхэлэн гаргадаг “Умард хөрш” сэтгүүлийн 11 дэх дугаарын ээлжит тоймыг эрхэм сонсогч та бүхэнд хүргэе. Сэтгүүлийн энэ дугаар саяхан хэвлэгдэж, сонин борлуулах цэгээр борлуулж байна.
Монгол Улсад 10-р сарын 5-нд эхэлсэн монгол-оросын найрамдлын 49 дэх сарын ажлын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан соёлын төвд Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол болов.
Эрхэм сонсогчид оо, бид Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны шагналт байранд шалгарсан хүмүүсийг 7-р сард зарласныг та бүхэн санаж байгаа бизээ. Энэ “Оросын дуу хоолой радио” болон “Монголын дуу хоолой” радиогийн хамтарсан анхны радио төсөл байсан юм.
(Микрофоны урд Халх голын ахмад дайчин, японы халдан түрэмгийлэгчдийг ялсны 70 жилийн ойн Монголд болсон ёслолын ажиллагаанд оролцсон, чөлөөнд гарсан хурандаа Николай Богданов оролцож байна) ЗХУ, БНМАУ, Япон улс 70 жилийн тэртээ 1939 оны 9-р сарын 15-нд Халх голд байлдааны ажиллагааг зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.
Монгол улсын орон нутгийн анхны их сургууль Ховдын улсын их сургууль 9-р сарын 16-нд байгуулагдсаны 30 жилийн ойгоор анд нөхөд, ажил нэгт нөхөд, түншүүдээ урьж байна. Алтай болон Ховдын их сургуулиуд 15 гаруй жил эрдэм шинжилгээ, соёлын салбарт нягт хамтран ажиллаж байна. Мэдээж хэрэг Алтайн Улсын их сургуулийн төлөөлөгчид энэ ёслолын ажиллагаанд оролцоно.
 “Байгаль орчмын залуучууд Халх голын баатруудад” нэрийн дор Монгол улсад хийж байгаа экспидиц амжилттай өндөрлөллөө. Зөвлөлт, монголын цэргүүд японы булаан эзлэгчдийг ялсны 70 жилийн ойгоор ийм экспидиц зохион байгуулсан юм. Экспидицид оролцогчид 5 мянга гаруй км зам туулж саяхан Эрхүүгээс ирсэн байна.
Алдарт ойн баяр ёслол Москвад 9-р сард болно. 1939 оны үйл явдалд оролцсон монголын төлөөлөгчдийг оросын нийслэлд хүлээж авах юм. Харин Эрхүү муж болон Забайкалийн хязгаарт тэмдэглэлтэй ойн арга хэмжээнүүд эхэллээ. Оросын эдгээр бүс нутаг ялангуяа Забайкалийн хязгаар 1939 онд үнэн чанартаа фронт орчмын нутаг болсон юм.
60 жилийн ойг нь монголын нийслэлд энэ сарын эхээр ёс төртэй өргөн тэмдэглэсэн «Улаанбаатар төмөр» зам Орос, Монголын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Оросын төмөр зам, Улаанбаатар төмөр зам хоёр компанийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн тухай ярихийг ОХУ-ын тээврийн сайд, засгийн газар хоорондын орос-монголын комиссын оросын хэсгийн дарга Игорь Левитинээс хүсэв.
Говь-Алтайн эрдэм шинжилгээ дурсгалын анхны экспидиц 6-р сарын 25-нд Краснодараас Монголыг зорьж байна. Краснодарын Фелицыний нэрэмжит улсын түүх археологи дархан цаазат газрын музей, бүх оросын аялал жуулчлалын компани энэ экспидицийг зохион байгуулж байна. Хээрийн судалгааны лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Андрей Чушкин энэ экспидицийг санаачилж, шууд зохион байгуулж байна. Манай сурвалжлагч Ольга Иванова тэдэнтэй ярисан юм.
Монгол, оросын төмөр замчид энэ долоо хоногийн төгсгөлд “Улаанбаатар төмөр зам” нээлттэй хувьцаат компанийн 60 жилийн ойг өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Энэ ойг тохиолдуулан Монгол Улсын нийслэлд болох олон арга хэмжээг орос, монголын тэргүүлэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулна. Удахгүй болох арга хэмжээний тухай “Оросын төмөр зам” компанийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Перцевыг ярихыг хүссэн юм.
  Эрхүү хотод “Байгаль орчмын залуусаас-Халх Голын баатаруудад” олон улсын экспидицийн бүрэлдэхүүнийг саяхан тодорхойлов. Эх оронч энэ аялалд оролцох шилдэг залуусыг янз бүрийн сонгон шалгаруулалтаар тодруулав.
Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна. Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн яаманд тус яамны сайд Елена Скрынникийн удирдлаганд мал эмнэлгийн хяналтын салбарт орос-монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн болов. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины даалгавраар зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Монгол улс бараг 18 жил завсарласны эцэст удахгүй Буриадын бүгд найрамдах улсад үржийн мал нийлүүлнэ. Монгол Улсын Сэлэнгэ аймагт саяхан болсон ажлын зөвлөлгөөний үеэр энэ талаар тохиролцсон юм. Буриадын төлөөлөгчдийг тус бүгд найрамдах улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Жаргал Батуев тэргүүлэв.
 Орос улсын ерөнхий сайд В.Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлахын өмнөхөн “Жинкси” хэвлэлийн газар “Путин болон Монгол улс” ном хэвлэжээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович нэрд гарсан монгол судлаач Юрий Кручкиныг энэ талаар ярихыг хүссэн юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2009
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2009
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31