×
Орос-Монголын харилцаа, Арванхоёрдугаар сар 2008
Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд “Орос-Монгол: түүх, орчин үе, хамтын ажиллагааны хэтийн төлөв” эрдэм шинжилгээ практикийн хурал боллоо. Бага хурлын ажилд ОХУ-ын Төрийн Дум, Буриадын бүгд найрамдах улсын ардын хурлын төлөөлөгчид, Москва, Санкт-Петербург, Халимагийн эрдэмтэд оролцов.
Монголын зэвсэгт хүчний хурандаа Додхүү тэргүүтэй төлөөлөгчид Оросын Сибирийн цэргийн тойрогт албан есны ажлын айлчлал хийж байна. Монголын зэвсэгт хүчин, Сибирийн цэргийн тойрог 2009 онд хамтран ажиллах тухай хэлэлцээрт Читэд гарын үсэг зурав. Манай сурвалжлагч Ольга Павлович Сибирийн цэргийн тойргийн олон нийттэй харилцах мэдээллийн албаны дарга, тойргийн цэргийн командлагчийн туслах, хурандаа Валерий Шербалинтай утсаар холбоо барив.
Орос улс, Монгол Улс Халх голд зөвлөлт-монголын дайчид ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Монгол Улсын дорно хэсэгт 1939 онд 4 сар үргэлжилсэн цус урсгасан тулаанд зөвлөлт-монголын 18,5 мянган цэрэг амь үрэгдсэн юм. Аугаа ялалтын ойн баярын өмнө Өвөр байгалийн нийслэл Читад Халх голын баатрууд, зөвлөлтийн цэргүүдэд босгосон хөшөөг бүрэн сэргээн засварлана.
Эрхэм сонсогчид оо, Орос болон Монголын ард түмэн Халхын Голд япон цэргийг ялсны 70 жилийн ойг тэмдэглэнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийг энэ тэмдэглэлт ойн арга хэмжээнд оролцохыг Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр урисан юм. Ойн арга хэмжээ 9-р сард Монгол Улсад болно. Орос, Монгол Улс энэ ойн арга хэмжээнд бэлтгэж эхлээд байна.
Орос-монголын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр олон жилийн турш монголын эдийн засгийн манлай хөлөг онгоц байж, дэлхийн ижил төстэй 10 том үйлдвэрийн тоонд багтжээ. Хамтарсан байгууллагад Уулын баяжуулах үйлдвэрээс гадна хамтарсан үйлдвэрийн оршин тогтноход шаардлагатай нийгэм, үйлдвэрлэл, соёл ахуйн зориулалттай объект багтдаг.
Орос, Монгол ард түмэн японы милитаристуудыг Халх голд бут ниргэж, байгуулсан нийтийн ялалтын 70 жилийн түүхт ойг ирэх 2009 оны 9-р сард тэмдэглэнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэргүүтэй “Ялалт” зохион байгуулах хорооноос ойн арга хэмжээг бэтлтгэж зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулав.
“Оросын төмөр зам” компани 2009 оны 4-р сард Монгол Улсын засгийн газраас бүрэн эрх олгосон төрийн нэг байгууллагатай хамтран хамтарсан компани байгуулах тухай “Азийн алхам” материалд өгүүлснийг “Гудок.ру” вэб хуудсанд тавьжээ. Хамтарсан компани “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх, Монголын уул уурхайн компанийн бүтээгдэхүүнийг оросын боомтод хүргэх шугамыг барьж байгуулах, шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээг тооцох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2008
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31