×
Орос-Монголын харилцаа, 2008
Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд “Орос-Монгол: түүх, орчин үе, хамтын ажиллагааны хэтийн төлөв” эрдэм шинжилгээ практикийн хурал боллоо. Бага хурлын ажилд ОХУ-ын Төрийн Дум, Буриадын бүгд найрамдах улсын ардын хурлын төлөөлөгчид, Москва, Санкт-Петербург, Халимагийн эрдэмтэд оролцов.
Монголын зэвсэгт хүчний хурандаа Додхүү тэргүүтэй төлөөлөгчид Оросын Сибирийн цэргийн тойрогт албан есны ажлын айлчлал хийж байна. Монголын зэвсэгт хүчин, Сибирийн цэргийн тойрог 2009 онд хамтран ажиллах тухай хэлэлцээрт Читэд гарын үсэг зурав. Манай сурвалжлагч Ольга Павлович Сибирийн цэргийн тойргийн олон нийттэй харилцах мэдээллийн албаны дарга, тойргийн цэргийн командлагчийн туслах, хурандаа Валерий Шербалинтай утсаар холбоо барив.
Орос улс, Монгол Улс Халх голд зөвлөлт-монголын дайчид ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Монгол Улсын дорно хэсэгт 1939 онд 4 сар үргэлжилсэн цус урсгасан тулаанд зөвлөлт-монголын 18,5 мянган цэрэг амь үрэгдсэн юм. Аугаа ялалтын ойн баярын өмнө Өвөр байгалийн нийслэл Читад Халх голын баатрууд, зөвлөлтийн цэргүүдэд босгосон хөшөөг бүрэн сэргээн засварлана.
Эрхэм сонсогчид оо, Орос болон Монголын ард түмэн Халхын Голд япон цэргийг ялсны 70 жилийн ойг тэмдэглэнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийг энэ тэмдэглэлт ойн арга хэмжээнд оролцохыг Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр урисан юм. Ойн арга хэмжээ 9-р сард Монгол Улсад болно. Орос, Монгол Улс энэ ойн арга хэмжээнд бэлтгэж эхлээд байна.
Орос-монголын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр олон жилийн турш монголын эдийн засгийн манлай хөлөг онгоц байж, дэлхийн ижил төстэй 10 том үйлдвэрийн тоонд багтжээ. Хамтарсан байгууллагад Уулын баяжуулах үйлдвэрээс гадна хамтарсан үйлдвэрийн оршин тогтноход шаардлагатай нийгэм, үйлдвэрлэл, соёл ахуйн зориулалттай объект багтдаг.
Орос, Монгол ард түмэн японы милитаристуудыг Халх голд бут ниргэж, байгуулсан нийтийн ялалтын 70 жилийн түүхт ойг ирэх 2009 оны 9-р сард тэмдэглэнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэргүүтэй “Ялалт” зохион байгуулах хорооноос ойн арга хэмжээг бэтлтгэж зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулав.
“Оросын төмөр зам” компани 2009 оны 4-р сард Монгол Улсын засгийн газраас бүрэн эрх олгосон төрийн нэг байгууллагатай хамтран хамтарсан компани байгуулах тухай “Азийн алхам” материалд өгүүлснийг “Гудок.ру” вэб хуудсанд тавьжээ. Хамтарсан компани “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх, Монголын уул уурхайн компанийн бүтээгдэхүүнийг оросын боомтод хүргэх шугамыг барьж байгуулах, шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээг тооцох юм.
ОХУ-ын Алтайн хязгаар болон Монгол Улсын Баян-Өлгий аймгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Баян-Өлгий аймгийн дунд сургуулийн орос хэлний багш нар Алтайн Улсын их сургуулийн хэл бичгийн факультетад мэргэжил дээшлүүлж байна. Монгол багш нар тохиолдлоор Алтайн Улсын их сургуулийн хэл бичгийн факультетад мэргэжил дээшлүүлж байгаа юм биш ээ.
Эрт дээрээс ийм бүс байгуулах тухай ярьж эхэлсэн. Оросоос Монгол улсад экспортолж байгаа барааны гол хэсэг Алтанбулгаар дамжиж, дараагийн ачааны тээврийн хэрэгслээр хүргэдэг. Монгол улс ч ялгаагүй энэ бүсээр дамжуулан бараа тааваараа экспортолдог. Монгол, Буриадын бизнес эрхлэгчид төвөөс тусламж үзүүлэхийг хүлээлгүй Хяхт хотод 500 га газар талбайд худалдааны чөлөөт бүс байгуулжээ. Энд илүү татвараас ангид барааг экспортолно.
Орос-монголын цэргийн хамтарсан сургууль монголын нутаг дэвсгэргт сүүлийн 20 жилд анх удаа энэ сарын 1-30- дуустал болно. Улаанбаатарт саяхан
Улаанбаатарт суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн /Новосибирск/ ажилтнуудын авчирсан археологийн ер бусын олдворыг Монгол Улсад хүлээлгэн өгөх еслол болов. Орос монголын археологийн экспиднц 2006 онд Монгол Улсын нийслэлээс 120 км зайд орших Ноен-Уул-ын бүсэд малтлага хийх үеэр энэ эртний гайхалтай эд зүйлсийг олжээ.
“Виро” компани хөдөө аж ахуйн техникийн зах зээлд 15 жил орчим бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компани трактор, комбайн, хөдөө аж ахуйн бусад машины хүнд агрегатыг засварлаж үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өнөөгийн байдлаар тус компанийн үйл ажиллагаа металл бүтээц, хөдөө аж ахуйн агрегат үйлдвэрлэхэд чиглэж байна. “Таван жилийн өмнө үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөхөөр шийдсэн” гэж “Виро” компанийн захирал Андрей Белов ярив.
Засгийн газар хоорондын комисс хоёр талын яриа хэлцээг үр бүтээлтэй болгож байгаа талуудын байр суурийг уялдуулан зохицуулах үндсэн механизм хэвээр байгааг уулзалтын үеэр тэмдэглэжээ. А.Гордеев хоер орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж, 2010 он хүртэлх засгийн газар дундын зохих хөтөлбөрийг хэрэгжүүлж багагүй үр дүнд хүрснийг тэмдэглэв…   <сонсох
«Монгол улс – ОХУ» найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв зэрэг байгуулагууд Монгол улсад энэ өдрүүдэд явагдаж байгаа монгол – оросын найрамдлын 48 дахь сарын ажиллагааны гол зохион байгуулагчид юм. Манай хоёр орны ард түмнүүдийн хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүс сарын ажиллагаанд их үүрэг гүцэтгэж байна.
Олон улсын 2-р экспедиции Халх голын хавьд 9-р сарын сүүлчээр ажлаа дуусгав. Зөвлөлтийн ба монголын дайчид энд японы булаан эзлэгчидтэй цуст байлдаан одоогоос 69 жилийн тэртээ явуулсан билээ. Өнгөрсөн онд ажилласан анхны экспедиции гол төлөв танилцах зорилготой байсан. Эрхүү мужийн Саянск хотын « Байгалын мөрч» эрэх отрядын дарга Игорь Сеченов 2-р экспедицийн ажилд оролцсон.
Орос, Монгол Улсын засгийн газар 1990-ээд онд монголын тодорхой тооны охид, хөвгүүд оросын их дээд сургуульд үнэ төлбөргүй, тэтгэлэгтэй сургах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнөөгийн байдлаар Монгол Улсад жил тутам 215 хүнд ийм нөхцлөөр сурах эрх олгодог. Орос улсад ийм нөхцлөөр хэрхэн суралцах вэ? Монголын олон залуус энэ асуултанд хариулт авахыг хүсч байгаа байх.
Манай нэвтрүүлгээр Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайд Борис Говоринтай хийсэн ярилцлагыг хүргэе. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монгол Улсын нийслэлд томилолтоор ажиллахдаа түүнтэй уулзсан юм. Асуулт : Борис Александрович, Орос улсын ерөнхийлөгч асан В.Путин 2000 оны эхэнд Монгол Улсад айлчилснаас хойш ОХУ, Монгол улсын хоорондын харицлаа эрчимтэй хөгжиж байна.
Энэ сарын ажлын үндсэн арга хэмжээ Улаанбатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төв ордонд болно. Энэ төвийн түүх болоод өнөөгийн байдлын талаар манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ордоны орлогч захирал Геннадий Ключниковтай ярьжээ. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ордоныг 1976 онд Улаанбаатар хотод байгуулсан юм.
Эрхүү муж, Монгол улсын хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа болон Оросын энэ субъектээс монголын жижиг дунд бизнест хөрөнгө оруулах төлөвийн тухай түрүүчийн яриагаар өгүүлснийг дурдая. Өнөөдөр хүмүүнлэг юуны түрүүнд боловсролын салбарын хэлхээ холбоог хөндөж ярьна… <сонсох
Орос улсын төлөөлөгчийн газар гадаадын орнуудад тэр дундаа Монгол Улсад 1990-ээд оны дунд үеэс ажиллаж эхэлсэн. Өнөөдөр тус улсын нутаг дэвсгэрт Буриадын бүгд найрамдах улс, Тува, Алтайн хязгаар, Новосибирск, Чит, Эрхүү муж зэрэг оросын 6 төлөөлөгчийн газар ажиллаж байна. Эрхүү мужийн төлөөлөгчийн газар хамгийн түрүүнд байгуулагдсан юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2008
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31