Алтайн Улсын их сургууль монголын талтай олон жил хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ховд аймгийн төвд болсон Оросын соёлын өдрүүдийн хүрээнд Алтайн их сургуулийн хэл бичгийн ухааны болон хүмүүнлэгийн бусад мэргэжлийн төлөөлөгчид тус хотод очжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оныг орос хэлний жил болгон зарласныг сануулъяа.