×
Орос-Монголын харилцаа, Аравдугаар сар 2007
Монгол, Оросын найрамдлын сарын ажлын хүрээнд 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод Монголын Шинжлэх ухаан Техникийн ордонд Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан баярын үдэшлэг болно.
Алтайн Улсын их сургууль монголын талтай олон жил хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ховд аймгийн төвд болсон Оросын соёлын өдрүүдийн хүрээнд Алтайн их сургуулийн хэл бичгийн ухааны болон хүмүүнлэгийн бусад мэргэжлийн төлөөлөгчид тус хотод очжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оныг орос хэлний жил болгон зарласныг сануулъяа.
Алтайн улсын их сургууль монголын талтай хамтран ажиллаад олон жил болж байна. Алтайн улсын их сургуульд саяхан “Алтайн саяны уулархаг нутаг болон нүүдэлчид энэ нутгийг эзэмшсэн түүх” сэдэвт бага хурал боллоо. Түүхийн ухааны доктор Алексей Тишкин энэ арга хэмжээний талаар манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьжээ.
ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Валентин Соболев Монголын Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын Паламын Сүндэвтэй Москвад уулзлаа. Валентин Соболев болон П.Сундэв нар олон улсын терроризм, хууль бус мансууруулах бодисын наймаа, дэлхийг хамарсан бусад аюул заналын эсрэг тэмцэхэд ижил байр суурьтай байгаагаа тэмдэглэсэн юм.
  Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболд өнгөрсөн долоо хоногт Москвад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр ням гаригт эх орондоо буцлаа. Гадаад хэргийн сайд нутаг буцахын өмнө “Оросын дуу хоолой” радиод жич ярилцлага өгөв. Сурвалжлагч Москвад болсон яриа хэлэлцээний үр дүнгийн талаар түүнээс асуусан байна.
Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа тэргүүлж байна. Манай сурвалжлагч түүнээс форумын үйл ажиллагааны талаар, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай найрамдах нийгэмлэгүүдийн холбооны үйл ажиллагааны талаар асуусан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2007
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2007
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31