×
Орос-Монголын харилцаа, 2007
Хоёр орны засгийн газрын тэргүүн нар Шинэ жилийн баярын мэндчилгээ харилцан дэвшүүлээд хамтын ажиллагааны шувтарч байгаа оны үр дүн, ирэх оны төлөвийг авч үзэж хэлэлцсэн нь мэдээжийн хэрэг. 2007 он хоёр талын харилцааг хөгжүүлэхэд нэлээд үр ашигтай болов. Хоёр орны ерөхийлөгч Владимир Путин, Намбарын Энхбаяр нар ШХАБ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзсаныг юуны түрүүнд дурдая.
Орос, Монгол улс ойрын хөршүүд. Энэ хоёр улсын хамтын ажиллагаа хоёр улсын загладаг хил төдийгүй хилийн арилжаа худалдаа эрчимтэй хөгжиж байгаа, янз бүрийн салбарт түншийн бат бэх, эрчимтэй харилцаа тогтоох эрмэлзлэлээр тодорхойлно. Манай сурвалжлагч Ольга Иванова Буриадын төвд томилолтоор ажиллахдаа Улаан-Үдэд суугаа Монгол Улсын ерөнхий консул Төртогтохтой уулзаж, Буриад, Монголын хамтын ажиллагааны тухай ярихыг хүссэн юм. <сонсох
Орос-монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хэгжүүлэх асуудлархи үйлдвэр худалдааны бүлгийнхний форум Улаанбаатарт болж дууслаа.ОХУ-ын хөдө аж ахуйн сайд, ерөнхийлөгчийн худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах асуудал эрхлэсэн тусгай төлөөлөгч Алексей Гордеев оросын төлөөлөгчдийг тэргүүлэв. Тэрээр уулзалтын дүнг өндөр үнэллээ. Форум хоер талын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх жинхэнэ ахиц дэвшил гаргасан гэж Алексей Гордеев үзэж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Найрамдалын монголын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа хүндэт зочны хувиар тус бага хуралд оролцохоор Улаанбаатар хотоос хүрэлцэн иржээ. Элчин зөвлөх Сувд тэргүүтэй ОХУ-д суугаа элчин сайдын яамны ажилтнууд бага хуралд оролцов. Тус бага хурлын явцыг манай тусгай сурвалжлагч Ольга Павлович ажиглалаа. Тэрээр ийнхүү ярьж байна.
Монгол-оросын найрамдлын арга хэмжээ 10 дугаар сарын 11-ээс Монгол Улсын аймаг, нийслэлд болсон юм. Манай радиогийн монгол хэлний редакцийн дарга Алексей Сюннерберг, тус редакцийн тоймч Ольга Павлович нар 10 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа сарын ажлын зарим арга хэмжээнд оролцсон юм.
Говь төдийгүй төв Азийн бусад орны нутаг дэвсэг улам их цөлжиж байгаа шалтгааныг тэд тогтоох бодолтой байна. Улаанбаатар хотод болсон “Орос Улсын шинжлэх ухааны өдрүүд” арга хэмжээний үеэр эрдэмтэд энэ асуудлыг хэлэлцжээ. Монгол-оросын найрамдлын 47 дахь сарын ажлын хүрээнд Улаанбаатар хотод оросын шинжлэх ухааны өдрүүд арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол, Оросын найрамдлын сарын ажлын хүрээнд 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод Монголын Шинжлэх ухаан Техникийн ордонд Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан баярын үдэшлэг болно.
Алтайн Улсын их сургууль монголын талтай олон жил хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ховд аймгийн төвд болсон Оросын соёлын өдрүүдийн хүрээнд Алтайн их сургуулийн хэл бичгийн ухааны болон хүмүүнлэгийн бусад мэргэжлийн төлөөлөгчид тус хотод очжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оныг орос хэлний жил болгон зарласныг сануулъяа.
Алтайн улсын их сургууль монголын талтай хамтран ажиллаад олон жил болж байна. Алтайн улсын их сургуульд саяхан “Алтайн саяны уулархаг нутаг болон нүүдэлчид энэ нутгийг эзэмшсэн түүх” сэдэвт бага хурал боллоо. Түүхийн ухааны доктор Алексей Тишкин энэ арга хэмжээний талаар манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьжээ.
ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Валентин Соболев Монголын Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын Паламын Сүндэвтэй Москвад уулзлаа. Валентин Соболев болон П.Сундэв нар олон улсын терроризм, хууль бус мансууруулах бодисын наймаа, дэлхийг хамарсан бусад аюул заналын эсрэг тэмцэхэд ижил байр суурьтай байгаагаа тэмдэглэсэн юм.
  Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболд өнгөрсөн долоо хоногт Москвад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр ням гаригт эх орондоо буцлаа. Гадаад хэргийн сайд нутаг буцахын өмнө “Оросын дуу хоолой” радиод жич ярилцлага өгөв. Сурвалжлагч Москвад болсон яриа хэлэлцээний үр дүнгийн талаар түүнээс асуусан байна.
Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа тэргүүлж байна. Манай сурвалжлагч түүнээс форумын үйл ажиллагааны талаар, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай найрамдах нийгэмлэгүүдийн холбооны үйл ажиллагааны талаар асуусан юм.
Улаанбаатар хотын Үндэсний түүхийн музейд наймдугаар сарын 31-нд “Өвөг дээдсийн сүнс, хэнгэргийн дуу” сэдвт үзэсгэлэн нээгдэв. Энэ нь Эрхүү мужийн орон нутгийн түүхийг судлах музейн үзмэр юм. Юуны түрүүнд Эрхүү хотын музейн талаар хэдэн үг хэльеэ. Эрхүү мужийн орон нутгийн түүхийг судлах музей нь зүүн Сибирьт хамгийн томд ордог, хамгийн эртнийх нь юм.
Халимаг, Монголын эрдэмтэд эрдэм шинжилгээний хамтарсан төслөө дуусгалаа. “Орос, Монголын ойрдууд: түүх болон орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын экспедиц Элст-Улаангом-Ховд-Элс чиглэлийн замаар аялжээ. Ямар учраас аялалын энэ замыг сонгосон бэ? Гэсэн манай сурвалжлагч Ольга Ивановын тавьсан асуултанд Оросын Эрдэм шинжилгээний академийн хүмүүнлэгийн ухааны судалгааны хүрээлэнгийн захирал, экспедицийн удирдагч Нина Очирова ийнхүү хариулж байна.
Тува, Монголын хоорондын уламжлат эдийн засаг , төрөл төрөгсөд, соёлын хэлхээ холбооо хэзээ ч  бүрэн тасалдан зогсоогүй юм. Ялангуяа зөвлөлт засгийн жилүүдэд хоёр талын харилцаа  эрчимтэй хөгжив. Харин өнгөрсөн зууны 90-д онд нэлээд саатсан юм. Хэвийн түншлэлийн шинэ үе хэдэн жилийн өмнө эхэллээ. Кызылд ажиллаж эхлэсэн Монгол улсын консулын газрын үйл ажиллагаа Тува тэдийгүй  хөрш зэргэлдээ бүс нутгийг хамрасан юм.
Алтайн хязгаарын дэд захирагч Борис Ларин тэргүүтэй Алтайн хязгаарын албан ёсны төлөөлөгчид Монгол Улсаар аялаад буцаж ирэв. Алтайн хязгаарын гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид Монголын баруун нутгийн хоёр аймаг Баян-Өлгий, Ховд аймагт зочилжээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович төлөөлөгчдийн тэргүүтэй  ярьж, айлчлалын зорилго, үр дүнгийн тухай ярихыг хүсэв.
ОХУ, Монгол улсын ерөнхийлөгчдийн  тамгын газрын дарга Сергей Собянин, Түдэвийн Билэгт нар хамтын ажиллагаа тухай протоколд гарын үсэг зурав. Хоёр орны ерөнхийлөгчдийн тамгын газрууд харилцан сонирхогч асуудлаар байнгын зөвлөлдөөн хийх механизмыг байгуулах тухай баримт бичигт огүүлжээ. Хамтын ажиллагаа дээд хэмжээнд тохиролцсон зүйлийг  хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгтой. <сонсох
«Большая Земельная Компания» компани «ЭКО-Планета» гэсэн экологийн амралтын газрын төслийг Москва хотод гадаад орнуудын ЭСЯ-ны төлөөлөгчдөд энэ сарын эхээр танилцуулжээ. Төслийг Москва хотын захирагч, засгийн газрын дэргэдэх үйлдвэрийн эздийн зөвлөл дэмжжээ. Түүнээс гадна амралтын газрын олон объектыг барихад гадаадын мэрэгжилтнууд оролцуулах юм. Юуны өмнө угсаатны тосгон барихад оролцуулна. Орос Улсад ийм төсөл урьд хэрэгжүүлж байгаагүй.
Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дарга сансрын нисэгч Виктор Васильевич Горбатко тэргүүтэй Оросын нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн 60 жилийн ойн баярт оролцохоор Улаанбаатар хот руу нислээ. Генерал Горбатко Монголын нийслэл руу нисэхийн өмнө манай сурвалжлагчид ийн ярив… <сонсох
Орос Монголын дээгүүр тушаалын хүмүүс тэдний дотор Бүгд найрамдах Буриад улсын ерөнхийлөгч Леонид Потапов, ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайд ноён Хангай эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагуудын төлөөлөөгчид оролцлоо…   <сонсох
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2007
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2007
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31