×
Орос улсад, 31 Арванхоёрдугаар сарын 2013

Н.Британийн «Таймс» сонин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг «Олон улсын тавцан дахь оны хувь хүн» гэжээ. Үүнээс хоёр сарын өмнө Владимир Путин америкийн «Форбс» сэтгүүлийн олон улсын бодлогод нөлөөлөх рейтингийг тэргүүлсэн юм.

Өчигдөр Волгоград хотноо троллейбуст амиа золиослогч террорис- тын үйлдсэн террорт хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдэж, 15-нд хүрсэн тухай «Интерфакс» агентлаг эмч нарын мэдээллээс иш татан уламжлав.

Оросын ард түмнийг дэмжиж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, оросын Волгоград хотод явуулсан террорын ажиллагааг шийдвэртэй буруушаасан НУБ болон дэлхийн олон улс оронд талархаж байна гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевичийн мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд ОХУ G8 дарглах бэлтгэлийн үед олон улсын терроризмтэй хийх тэмцэлд гойд анхаарал тавихыг засгийн газар болон тусгай албадад даалгав.

“Москвагаас ярьж байна!” монгол хэлний нэвтрүүлэг 1946 оны 3-р сарын 1-нд анх удаагаа эфирээр нэвтэрч байсан бол 12-р сарын 31-ний өдөр манай сүүлчийн нэвтрүүлгийг та бүхэн хүлээн авч байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013
4
16