×
Орос улсад, 30 Арванхоёрдугаар сарын 2013

Оросын Волгоград хотод шинэ теракт боллоо. Өнөө өглөө эрт хотын троллейбусанд бөмбөг дэлбэрч орон нутгийн засаг захиргааны мэдээгээр 14 хүн амь үрэгдэж, 30-аад хүн өртсөний дотор 1 ойтой хүүхэд байсан байна. Урьдчилсан дүнгээр дэлбэрэх бодисын хүчин чадал урьд нь мөн хотын галт тэрэгний буудалд болсноос илүү байжээ. Эдгээр Волгаградын дэлбэрэлтүүдийн цаана хэн зогсож ямар зорилго агуулсан болохыг «Оросын дуу хоолой» радио шинжээчдээс асууж тодрууллаа.

Волгоградад 2 теракт болсны дараа өнөөдөр Москвад аюулгуй ажиллагааны арга хэмжээг эрчимжүүллээ гэж «Интерфакс» агентлагт өнөөдөр москвагийн засаг захиргааны төлөөлөгч мэдээллээ.

Оросын «Кремлийн бүжгэн жүжиг» -ийн трупп Хятадын нэлээд хэдэн томоохон хотуудад «Хунт нуур»-аа аялан тоглолт хийж үзүүлэхийг ИТАР-ТАСС агентлагт театрын уран сайхны удирдагч Андрей Петров ярьжээ.

Өнөө өглөө Оросын Волгоград хотод троллейбусанд дэлбэрэлт болж урьдчилсан мэдээгээр 14 хүн амь үрэгдэж, өөр бусад 28 хүн гэмтэл авсаныг орон нутгийн онцгой байдлын удирдах газар сэтгүүлчдэд мэдэгджээ.

Оросын өмнө зүгийн хот Волгаградын галт тэрэгний буудал дээр болсон терактад хохирогчдын тоо 17 болж өслөө. Даваа гаригт шилжих шөнө хотын эмнэлэгт дэлбэрэлтийн улмаас хүнд шарх авсан нэг эрэгтэй хүн нас баржээ. Дэлбэрэлтийн улмаас нийтдээ шархтаж гэмтэл авсан 31 хүн хотын эмнэлэгүүдэд хүргэгдсэнээс 6 нь маш хүнд байдалтай байгааг «Интерфакс» агентлаг эмч нарын эх сурвалжаас мэдээллээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013
4
16