×
Орос улсад, 26 Арваннэгдүгээр сарын 2013

Владимир хотын 24 настай Анастасия Турсова 11-р сарын 25-нд нийслэл хотын “Россия“ кино теарт болсон гоо сайхан, авъяастны “Оросын сайхан бүсгүй-2013” уралдааны финалд тунж үлдээд байна. Тус улсын сайхан бүсгүйн уралдааны тэргүүн байрын төлөө нийт 51 бүсгүй оролцсон.

Хүнд эрүүгийн гэмт хэргийн ял шийтгэлээ эдэлж дууссан ч байсан цагаач иргэдийг Орост нэвтрүүлэхгүй болохтой холбоотой хүүлийн төслийг ОХУ-ын Улсын думын депутатууд бэлтгэжээ. «ОХУ-д орох болон ОХУ-аас гарах хэв журмын тухай» хүүльд өөрчлөлт оруулж байгаа зохиогчид, өөрсдийн орондоо хууль зөрчсен иргэд, хилийн чанадад ч хэв журам сахихгуй гэж үзсэн байна. Оросын иргэдийг тэднээс хамгаалан парламентчид аюулгүй байдлын түвшинг нэмэгдүж, нийгэм дэх хурцадмал байдлыг багасгана гэж найдаж байгаа юм.

ОХУ –ын ГХЯ яам мэдэгдэлд Москва 1-р сарын 22 -нд сирийн тулгамдсан асуудлаар зохион явуулахаар товлосон “Женев-2” олон улсын бага хуралтай холбоотой асуудлуудаар Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнтэй ажиллахаар төлөвлөж байгаа тухай дурджээ.

Байконурын сансарын буудлаас “Прогресс М-21М” ачааны хөлөгтэй пуужин тээгч хөөрлөө. Хөлөг гурван өдрийн дараа ОУСС дээр станц болон багийнханд зориулсан ачааг хүргэнэ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
11