×
Орос улсад, 23 Арваннэгдүгээр сарын 2013

Ирэх Олимпийн наадмын бэлэг тэмдгийг олон зуун хотын оршин суугчид хүлээж байсан хотын галт тэрэгний буудалд 11-р сарын 22-нд тусгай галт тэргээр авчиржээ. Хүндэт зочдын өмнө семей, казак, эвенкий, буриадын чуулга зэрэг уран бүтээлч хамт олнууд тоглолт хийсэн байна.

Бамбар галт тэрэгний буудлаас Иволгины дацан оршдог Иволгинск тосгон луу аянд гарчээ. Буддийн сүмийн газар нутагт Олимпийн бамбарыг Улан-Үд хотоор авч явсан бүх бамбар аялуулагчид Оросын Дээд лам Дамба Аюшееваас адис хүртсэн байна. Олимпийн бамбарын аяны буриадын үе шатын замын урт 30 км байсан бөгөөд энэ арга хэмжээнд 102 бамбар аялуулагч оролцжээ.

Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрийг бид Оросын Ардын жүжигчин Эдуард Хилийн дурсгалд зориулж байна.

Өнөөдөр Олимпийн бамбарыг хосгүй нуур-далай Байгальд шумбуулсанд нуурын ус түүнийг унтрааж чадаагүй байна.

Оросын армийн Дорно тойрог 2014 онд олон улсын «Энхийн ажиллагаа», «Сэлэнгэ», «Сэрэмжтэй бүргэд» гэсэн сургуулилтуудад оролцох болно гэж тойргийн хэвлэлийн албаны дарга Александр Гордеев мэдээлжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
11