×
Орос улсад, 20 Арваннэгдүгээр сарын 2013

2014 онд Сочи хотод явагдах Өвлийн Олимпийн болон Парлимпийн наадам Орос улсын төдийгүй тус улсын бүс нутгуудын хөгжилд ихээхэн түлхэц болно.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОУ-ын нийгмийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав. Үзэл баримтлал ОУ-ын үндэсний аюулгүй байдлын нэг хэсгийн хувьд нийгмийн аюулгүй байдлыг хангах үзэл санааны системийг тусган харуулж байна.

11-р сарын 19-нд Санкт-Петербургийн Шуваловын ордонд цуглуулгын үндсэн хэсэг нь агуу уран дархан Карл Фабержегийн хосгүй бүтээлүүдээс бүрдсэн анхны Оросын хувийн музей нээгдлээ. XIX-XX зууны үеийн оросын хавсарга урлагийн 14 мянга гаруй эд хэрэгслээс бүрдсэн үзмэрүүд, тэдний дотор 2004 онд оросын бизнесмен Виктор Вексельбергийн Форбс сэтгүүлийг хэвлэн нийтлэгч, үе залгамжлагч Малкольм Форбсоос худалдан авсан алт мөнгөний дархан Карл Фабержегийн хосгүй бүтээлүүд цуглуулгын үндсэн хэсэг болжээ. Музейн нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оролцсон юм.

Сочигийн Олимпийн наадмын өдрүүдэд олимпийн тосгоны нутаг дэвсгэрт христ, буддизм, иудаизм, лал, индуизм зэрэг шашны үндсэн урсгалуудыг төлөөлсөн шашны төвүүдийг зохион байгуулах юм.

Төрийн думын аж үйлдвэрийн хороо Казаний онгоцны асуудлын дараа оросын зах зээлийн хуучин онгоцнуудыг гадаадаас оруулахыг хязгаарлаж магадгүй.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
11