×
Орос улсад, 12 Арваннэгдүгээр сарын 2013

Сибирийн эрдэмтэд төрөл бүрийн өнгийн төмс гаргаж авчээ. Нил ягаан, хөх, улаан өнгийн төмс удахгуй худалдаанд гарна. Мэргэжилтнүүдийн яриагаар, ийм төмс их хэмжээний төмсний гурил болон хүний бие мах бодид таатай нөлөөлөх антиоксидантуудыг агуулсан байна.

Сибирийн программистууд мэдээллийг хамгаалах хосгүй системийг санал болгожээ. Энэ нь тухайн компьютерын өвөрмөц онцлогийг судлахад орших юм байна.

Олон улсын сансрын станцын багийн гишүүн оросын Фёдор Юрчихин, италийн Лука Пармитано, америкийн Карен Найбер нар бүхий «Союз ТМА-09М» жолоодлогот сансрын хөлөг 11-р сарын 11-нд Казахстанд буув. Олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаа задгай сансарт гарсан өвлийн Олимпийн наадмын бамбар сансрын нисэгчидтэй хамт дэлхийд буцаж ирлээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
11