×
Орос улсад, 9 Арваннэгдүгээр сарын 2013

Өнөөдөр Москвад дэлхийн хамгийн сайхан бүсгүйн нэрийг дурдах юм. Сүүлийн 60 жилд анх удаа ОУ-д зохион явуулж байгаа дэлхийн сайхан бүсгүйг шалгаруулах шөвгийн тэмцээн нийслэлийн «Крокус Сити Холл» концертын танхимд болно.

Өнөөдөр Оросын сансрын нисгэгч Олег Котов, Сергей Рязанский нар оросын хөтөлбөрийн дагуу задгай сансарт гарч, Сочийн Олимпийн бамбарыг сансрын уудамд шилжүүлэх юм.

Олон улсын балетын сургуулийн наадам Москвагийн улсын бүжгийн урлагийн академид болж байна. Бүжгийн нэрд гарсан багш нарын мастер-классын хүрээнд туршлага солилцох арга хэмжээ болон гала-концерт хөтөлбөрт нь багтсан юм. Наадам хэдэн жилийн дараа дэлхийн балетын одод болох залуу бүжигчдийн уран чадварыг тайзнаа үзүүлэх боломж олгож байна.

Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрийн зочин бол Оросын ардын жужигчин Александр Малинин юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
11