×
Орос улсад, 30 Аравдугаар сарын 2013

Өнөөдөр Оросын Төв банк 2014 оны өвлийн Сочийн Олимпид зориулсан 100 рублийн дэвсгэртийг эргэлтэд оруулах тухай тус банкны хэвлэлийн алба мэдээлэв.

2014 оны 6-р сард Чита хотод «ШОС-ын орнуудын оюутны хавар» олон улсын наадам болох тухай өнөөдөр Байгалийн хязгаарын мужийн захирагч Константин Ильковский мэдээлсэн байна.

Оросын нэрд гарсан гурвалсан морьд оролцох үзэгч олны сонирхол татам уралдаан жил дутам Москвагийн төв морин тойруулгад болдог. Ийм 15 дахь удаагийн уралдааныг Москвад бэлтгэж эхэллээ.

“Калашников” концерн экспортоор нийлүүлэх байлдааны зэвсгийн шугамыг өргөтгөсөн тухай лхагва гаригт концерны хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Филатова уламжлав.

Москвагийн Дарвины музейд “Арслан заанууд ирж байна” үзэсгэлэн нээгдэв. Үүнийг Ямало-Ненецкийн тойргийн Шемановын нэрэмжит үзэсгэлэн-музейн цогцолбортой хамтран гаргажээ. Үзэсгэлэнгийн гол үзмэр Люба зааны тугалыг нийслэлийн үзэгчдэд анх удаагаа толилуулж буй юм.

Үзмэрүүдийн дунд эртний хүмүүсийн уран зургийн хэсэг болох хадны сүг зургууд, арслан заануудын арга ясны олдворуудын тухай түүхэн гэрэл зургуудыг дэлгэн харуулжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
1
10
20
28