×
Орос улсад, Аравдугаар сар 2013

Түүхийн нэгдсэн сурах бичгийн үзэл баримтлалыг зохиогчид «татар-монголын дарлал» томъёлол хэрэглэхээс татгалзаж байна.

Красноярскийн хязгаарт Ачинскийн нефть боловсруулах үйлдвэрлэлд хүнд жинтэй нэгэн тогоог тээвэрлэх хосгүй ажлыг гүйцэтгэв. Орос улсын Гиннесийн дээд амжилтын номын ерөнхий редактор 203 км замаар хамгийн хүнд- 1306 тонны жинтэй тогоог автомашинаар тээвэрлэж буйг баталгаажуулав. Уг ажиллагаа нь ачааны овор, жин болон алсын замын тээвэр хийгээд чиглэлийн хүнд бэрхээрээ Красноярск хязгаарт төдийгүй, Орос улсын хэмжээнд хосгүйгээр тооцогдов.

Орос улсад улс төрийн орогнол авсан АНУ-ын ТТГ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден ажилд оров, тэрэээр 11-р сарын 1-ний өдрөөс оросын нэгэн томоохон сайтанд ажиллана.

2013 оны эхний хагаст ОУ-д итгэл алдсан холбооны улсын болон орон нутгийн 195 албан хаагчийг ажлаас нь халсан байна.

Хятадын AFECC болон оросын «Митлайн» компании Уралд Свердловск мужид цементийн завод барихад 200 сая евро оруулна.

Өнөөдөр Оросын Төв банк 2014 оны өвлийн Сочийн Олимпид зориулсан 100 рублийн дэвсгэртийг эргэлтэд оруулах тухай тус банкны хэвлэлийн алба мэдээлэв.

2014 оны 6-р сард Чита хотод «ШОС-ын орнуудын оюутны хавар» олон улсын наадам болох тухай өнөөдөр Байгалийн хязгаарын мужийн захирагч Константин Ильковский мэдээлсэн байна.

Оросын нэрд гарсан гурвалсан морьд оролцох үзэгч олны сонирхол татам уралдаан жил дутам Москвагийн төв морин тойруулгад болдог. Ийм 15 дахь удаагийн уралдааныг Москвад бэлтгэж эхэллээ.

“Калашников” концерн экспортоор нийлүүлэх байлдааны зэвсгийн шугамыг өргөтгөсөн тухай лхагва гаригт концерны хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Филатова уламжлав.

Москвагийн Дарвины музейд “Арслан заанууд ирж байна” үзэсгэлэн нээгдэв. Үүнийг Ямало-Ненецкийн тойргийн Шемановын нэрэмжит үзэсгэлэн-музейн цогцолбортой хамтран гаргажээ. Үзэсгэлэнгийн гол үзмэр Люба зааны тугалыг нийслэлийн үзэгчдэд анх удаагаа толилуулж буй юм.

Үзмэрүүдийн дунд эртний хүмүүсийн уран зургийн хэсэг болох хадны сүг зургууд, арслан заануудын арга ясны олдворуудын тухай түүхэн гэрэл зургуудыг дэлгэн харуулжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах анх удаагаа Сочийн хотод ажлын айлчлал хийж, өвлийн наадмын төвийн ажлыг өндөр үнэлэн, сайн дурынхантай ярилцав. Тэрээр 2014 оны Өвлийн наадмын нээлт эхлэхээс 100 хоногийн өмнө амралтын хотод хүрэлцэн ирэв.

Дэлхийн томоохон радио компанийн нэг «Оросын дуу хоолой» одоогоос 84 жилийн тэртээ үүсгэн байгуулагдсны өдрөө тэмдэглэж байна.1929 оны 10-р сарын 29-нд гадаад орнуудын оршин суугчид Москвагаас радиогийн дуудлагын дохиог сонссон юм. Олон улсын анхны радио дэлхийд тэгж бий болсон.

Сочид Олимпийн наадам эхэлтэл яг 100 өдөр үлдээд байна. Манай орон болон дэлхий дахин гариг дэлхийн спортын гол үйл явдлыг тэсч ядан хүлээж байна.

Манай орон болон дэлхий дахин гариг дэлхийн спортын гол үйл явдлыг тэсч ядан хүлээж байна. Оросын түүхэнд анх удаа болох өвлийн Олимпийн наадам 2014 оны 2-р сарын 7-нд эхлэх юм. 2-р сарын 7-оос 23-ыг дуустал Олимпийн наадмын 98 багц шагналын төлөө өрсөлдөх юм.

Өнгөрсөн 7 хоногт, 10 сарын 21-нд Волгоградын шугамын автобусанд дэлбэрэлт болсон билээ. Өөрсдийн хийсэн бөмбөгийг Дагестаны 30 настай амиа золиослогч эмэгтэй Наида Асиялова дэлбэлж, 6 хүн амь урэгдэж, бараг 50-иад хүн өртсөний дотор 1 настай хүүхэд байжээ.

Москва орчмын Дубна хотод Оросын томоохон цөмийн судалгааны төв цэнэгт хэсгүүдийг түргэсэгэдэг шинэ төхөөрөмжийг бүтээж байна.

Олимпийн бамбарыг оросын «Ялалтын 50 жилийн ой» атомын мөс хагалагч онгоцоор дэлхийн түүхэнд анх удаа Хойд туйлд тээвэрлэж хүргэв. 10-р сарын 15-нд Мурманскаас гарсан мөс хагалагч онгоц Хойд Мөсөн далайгаар 2500 гаруй км замыг туулж,  Хойд туйлд хүрэв. 

Өчигдөр Москвад Монгол иргэдийн нутгийн зөвлөлийн «Мөнх тэнгэр» төрийн бус олон нийтийн байгууллагыг нээв.

Манай өнеөөдрийн хөгжмийн хөтөлбөрийн зочин бол оросын эстрадын алдарт жүжигчин Николай Носков юм. Хөгжмийн хосгүй авьяас нь түүнд бие даан нотны дүрэмд суралцан, янз бүрийн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурахад нь тус болжээ.

Мөсөн спортын ордон «Мөсөн уул» Сочийн Олимпийн наадмын дараа ихээхэн ирээдүйтэй юм. Энэ талбайн төлөө уран гулгагчид, унадаг дугуйн тамирчид аль хэдийн тэмцэлдэж эхэлжээ.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
1
10
20
28