×
Орос улсад, 4 Есдүгээр сарын 2013

Алс- Дорнодын Хабаровск хязгаар болон Амар дээрх Комсомольск хотод өнөөдөр орон нутгийн цагаар 12:00 үерийн усны түвшин 835 см хүрээд байна. Энэ тухай бүс нутгийн ОБЯ ны хэвлэлийн алба уламжлав. Өнгөрсөн хоногт усны түвшин 15 см нэмэгджээ.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Сочийн Өвлийн Олимпийн наадмын бэлтгэл ажилд нийт 214тэрбум рубль /6,41 тэрбум ам.долл/ зарцуулаад байна гэж уламжлав.

Москва G20 дээр Сирийг тойрсон хурц байдлыг хэлэлцэхийг санал болгож байна. Санкт-Петербург хотод 9 –р сарын 5,6 ны өдрүүдэд ДХУ зохиогдоно. Путин 8 –р сарын 21- нд химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй Дамаскийн орчмоос дээж авсан НҮБ –ын шинжээчдийн ажлын дүгнэлтийг хүлээхийг уриалав. Орос улсын зарчмын байр суурь үй олноор утсгах зэвсгийг хэрэглэсэн хэн ч байсан энэ бол гэмт хэрэг.

Орос улс ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг тусгай зөвшөөрөл байхгуйн улмаас АНУ-д өгөхгүй байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын телевизийн «1 суваг»-т өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
18
22
25