×
Орос улсад, Есдүгээр сар 2013

Хиймэл дагуулыг өнөөдөр Гринвичийн цагаар 6 цаг 50 минутад тойрог замд нь гаргахаар төлөвлөжээ

Менделеевийн хүснэгт хэмээн алдаршсан химийн элементийн үелэх систем удахгүй бас нэгэн элементээр баяжих төлөвтэй

Өнөөдөр Владивостокт барын өдрийг хурц тод багт наадмын байдалтайгаар нээлээ

Хабаровскийн хязгаарт үерийн аюулд өртсөн хүмүүст зориулан мянга орчим хувийн байшинг, тэр тусмаа тэдний бараг 700 сарын дотор барих болоод байна гэж бүс нутгийн барилгын яамны сайд Андрей Попов мэдээлжээ.

Нижний Тагил хотноо «Russia Arms Expo-2013» 9-р Олон улсын үзэсгэлэн ажлаа үргэлжлүүлж байна. Оросын зэвсгийн салоны томоохон үзүүлэнд орчин үеийн цэргийн техник, төхөөрөмжийн олон төрлийг өргөнөөр дэлгэн үзүүлжээ. Энэ онд Нижний Тагилийн зэвсгийн үзэсгэлэнд 50-иад орны 400 үзмэрийг хамарсан байна.

Сочийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид даалгавраа сайн биелүүллээ. Ийнхүү Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) Хяналтын комисс 2014 оны Наадмын бэлтгэлийг үнэлсэн байна.

ОУСС хүртэл «Союз» хөлөг шинэ техникийн бүдүүвчээр нийтдээ 6 цаг нисэж хүрсэн байна. Урьд жилүүдэд үүнд 2 хоногийг зарцуулдаг байжээ.

Монгол улсаас урлаг соёлын болон бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөгчдийн бүрэлдэхүүн  өнөөдөр, маргааш болох Дархан хотын өдөрлөгт оролцохоор Улаан-Үд хотноо хүрэлцэн иржээ.

Оросын хуурай замын зэвсэгт хүчний экспортын хэмжээ 10 жилийн хугацаанд 7 дахин өсчээ.

НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчид 9-р сарын 25-нд Сирид буцан ирнэ гэж ОХУ-ын ГХ-ийн орлогч сайд Сергей Рябков өнөөдөр ОХУ-ын Улсын Их Хуралд хэлсэн үгэндээ мэдэгджээ.

«Сахалин 2013-ын нефть хий» гэсэн уламжлалт 17-р олон улсын бага хурал өнөөдөр Южно-Сахалинскт ажлаа эхэллээ гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Олимпын бамбарыг аялуулах аян эхлэхэд сар хүрэхгүй хугацаа улдлээ. Бамбар 10 сарын 7-нд Москвагаас аялалдаа гарч бараг 3000 хот сууринд зочлох юм.

Комсомольск Амар дахь усны түвшин өнгөрсөн хоногт дахин 19 см-р буурч орон нутгийн цагаар өнөө өглөөний 8 цагийн үед 853 см болжээ.

Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөр, 60-70-аад оны ЗХУ-ын хамгийн алдартай дуучдын нэг Валерий Ободзинскийд зориулагдаж байна.

Сочид болох Олимпийн наадмын бамбар аялуулах буухиа өвлийн наадмын түүхэнд хамгийн том хэмжээний байх юм.

Оросын олимпийн бамбар аялуулах аян хамгийн урт үргэлжилсэн, олимпийн хөдөлгөөний түүхэн дэх хамгийн онцгой үйл явдал болох юм. Аяны нийт замын хэмжээ 65 мянган км, бамбар Эльбрусын оргилд ч хүрч, Байгаль нуурын усны гүнд хүрч, Хойд туйлд ч хүрч, задгай сансарт ч бас гарах юм.

Орос улс олон улсын тавцан дээр хүчний эрх биш олон улсын эрх давамгайлж, хамтын шийдвэр гаргахын төлөө санаатай байгаагаа илэрхийлж байна

Орос улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогнол, бие даасан байдал – энэ бол гарцаагүй, хэн ч нэвтрэн орж болохгүй улаан шугам юм

Байгаль орчмын болон Дорнод Сибирь, Алс Дорнодын хөгжлийн хурдасгасан хөтөлбөрийг харгалзан үзвэл Орос улсад АНД-н орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их нөөц бололцоо бий

Өнөөдөр Москвад нээгдсэн XV Ази Номхон Далайн орнуудын мэдээллийн агентлагуудын Байгууллагын Ерөнхий ассамблей шинэ ирээдүйтэй төслүүдэд эхлэл өгнө гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
18
22
25