×
Орос улсад, 14 Наймдугаар сарын 2013

Челябинск мужид Чебаркуль нуурын гүнээс солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлав. Эдгээр зорилгод 3 сая рубль гаргаад байна.

Анх бий болсон эхний нэг зууны турш бүх нисэх хүчний хөгжил хурд, алсын зай, өндөр, нислэгийн үргэлжлэх хугацаа, машины ачаа даах чадвар зэрэгтэй нягт холбоотой явж ирсэн.

Өнгөрсөн хоногт Оросын Алс Дорнодын Амар мужийн усанд авахуулсан нутгаас нүүлгэсэн хүмүүсийн тоо бараг гурав дахин өсөн нэмэгдэж 12700-нд хүрэв.

Челябинск мужийн Чебаркулийн цэргийн полигонд 7-р сарын 27-оос явагдаж байгаа орос-хятадын терроризмын эсрэг “Энхийн ажиллагаа -2013” сургуулилтууд нь олон улсын терроризмтэй тэмцэхэд цэргийн нисэхийг ашиглах нь үр ашигтай болохыг батлан харууллаа.

Оросын тамирчин Елена Исинбаева Москвагийн хөнгөн атлетын ДАШТ-ний алтан медалийг хүртлээ. Энэ бол дэлхийн хамгийн хүчтэй үсрэлтийн тамирчин болохыг баталгаажуулсан түүний 3 дахь шагнал юм.

ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов Өмнөд солонгосын ГХЯ-ны Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Чо Тхэ Ёнтой өнөөдөр Москва хотноо Умард Солонгосын цөмийн тулгамдсан асуудлаар зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх талаар хэлэлцэн ярилцана.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013