×
Орос улсад, 7 Наймдугаар сарын 2013

Москвагийн засгийн эрх баригчид сүүлийн жилүүдэд метроны хөгжилд их анхаарал тавьж, жил бур нийслэлд шинээр хэдэн зогсоолуудыг барьдаг байна. Метрог барьж байгуулагчид баригдаж байгаа буудал, түүний тавцан, хонгилуудыг ашиглалтад оруулахаас өмнө экскурси хийхийг зарласан учир нийслэлийн хун бур барилгыг үзэж сонирхох боломжтой юм. Москвагийн метро 1935 оны 5-р сарын 15-нд нээгдсэн байна. Одоогийн байдлаар тууний 12 шугам нийт 300 гаруй км урттай бөгөөд 180 гаруй зогсоолуудтай юм. Москвагийн метро бух үзүүлэлтээрээ дэлхийн метроны эхний гуравт багтдаг.

Утаа бүү гаргагтун! Бүү зажилагтун! Бүү үнэрлэгтүн! Гаалийн холбоо /Орос, Казахстан, Беларусыг нэгтгэдэг/ татдаггүй тамхи хэмээх нэртэй бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлд хориг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн гадна цахим тамхи үлдэж магадгүй байна.

Одоогоос таван жилийн өмнө гүржийн цэрэг Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт цөмрөн орж, оросын энхийг сахиулагчдын баазад халдан довтлов. Шөнийн давшилтын уршгаар хэдэн зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянга нь шархдав. 

Оросын БХЯ, цөмийн зэвсгийн суйрлийн уршгийг арилгах сургуулилтыг явуулж байна. Оросын хойд нутагт орших Мурманскийн хязгаарт, цемийн зэр зэвсгийн төрөл бүрийн тээвэрлэлтийн явцад тохиолдож болох гэнэтийн байдлыг дурсэлнэ. Кольскийн хойг дээрх цемийн зэр зэвсгийн хэмжээ Оросдоо хамгийн өндөрт орж болзошгуй учир энэ газрыг сонгосон нь тохиолдлын биш юм.

Орос улсын Алс-Дорнодын Амар мужид үерийн ус хэт даамжирсны улмаас бүс нутагт холбооны түвшингийн онцгой байдлын дэглэм зарлаад байна. ОХУ ын ОБЯ ны тэргүүн Владимир Пучков бүрэн хэмжээний хүчний бүлгэмийг болон гамшигийн үр дагаваруудыг арилгах хэрэгсэлүүдийг байгуулахыг даалгав.Хятад улстай хиллэдэг Благовещенск хотод болсон Засгийн газрын нүүдлийн хуралдаан дээр байдлыг хяналтандаа байлгах шаардлагатай байгаа тухай Пучков цохон тэмдэглэв. Тэрээр БНХАУ ын холбогдох бүтцүүдийг үерийн хүнд байдалд харилцан ажиллагааг хангахыг хүслээ.

Оросын иргэд биеэ муудахад юуны түрүүнд өөрсдийгөө, дараа нь амьдралын доогуур түвшин болон муу экологи хэмээн үздэг тухай социологич тайлбарлав. Амьдралын явцад нэрвэгдэх өвчнүүдийн шалтгаануудын дунд стресс болон түгшүүр гол байрыг /30 %/ эзлэж байна гэж судалгаанд оролцогчид тэмдэглэжээ.

Оросын ерөнхий сайдын үзэж байгаагаар, Абхаз болон Өмнөд Осетийн тусгаар тогтнолоос татгалзах нь “ маш бүдүүлэг алдаа болох бөгөөд эдгээр ард түмнүүдийг тодорхой нөхцөл байдалд устгахад хүргэдэггүй юмаа гэхэд маш хүнд амьдралд унагаж мэдэх “юм гэв. Тэрээр ийм байдлууд дахин давтагдахгуй “гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

АНУ –ын ерөнхийлөгч Барак Обама Орос улстай илүү чанартай хамтран ажиллахад саад болох шалтгаануудыг олж харахгуй байна гэж мэдэгдлээ.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013