×
Орос улсад, 29 Долоодугаар сарын 2013

75 жилийн өмнө 1938 оны 7-р сарын 29 ны өдөр японы түрэмгийлэгчид ЗХУ- ын Хасан нуурын орчмын нутагт халдан орсон . Хилийн тулалдаанд хоёр талаас 35 мянга орчим цэргийнхэн оролцсон байдаг. 12 өдрийн дараа байлдаан түрэмгийлэгчдийн бүрэн ялагдлаар дууссан. Приморьед түүхэн ойг тохиолдуулан олон улсын дурсгалын “Хасан-2013” үйл явдлыг тэмдэглэж байна.

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллүүдийг мөрдөх зорилгоор тус улсад томилогдсон НҮБ –ын шинжээчид нь 3-р сард Алеппод түүнийг хэрэглэсэн тухай орос улсын шинжээчдийн дүгнэлтүүдийг тооцоно гэж Москва найдаж байна. Өмнө нь 7 –р сард Орос улс мөрдөлтүүдийнхээ дүгнэлтүүдийг Хан Аль-Асалед НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргад дамжуулсан.

Хятадын ардын чөлөөлөх армийн шуурхай бүлэг Челябинск мужид /Урал/ “Энхийн ажиллагаа-2013” команд-штабын хамтарсан сургуулилтууд явуулахаар ирээд байна. Хятадын цэргийнхэн нь ОХУ- ын төвийн цэргийн тойргийн штабын офицеруудын хамт Чебаркулийн полигонд хээрийн сургуулийн бэлтгэл болон “Шагол” нисэх баазын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм.

Орос улсын Алс-дорнодын Приморийн хязгаарын бүх оросын хүүхдийн “Океан” төвд Хятадын газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Сычуань мужийн 260 гаруй хүүхдүүд амрахаар хүрэлцэн ирлээ.

Орос улс Курилын цуваа дөрвөн арлуудын харъяаллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Япон улсад орос улсын хууль тогтоомжид тулгуурлан өмнөд курилын арлуудыг хамтран хөгжүүлэх санал тавьлаа.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
11
26