×
Орос улсад, 20 Долоодугаар сарын 2013

Орос-хятадын түүхэн харилцаа болон Ази, Алс-Дорнодын судалгаа шинжилгээний ном болон баримт бичгүүдийн ховордсон цуглуулгыг анх удаагаа өчигдөр Санкт-Петербургэд дэлгэн харуулжээ.

7-р сарын 19 -нд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Казаний дэлхийн оюутан залуучуудын зуны 27-р наадмын шагналтнуудтай уулзалт хийж, тэдэнд энэ төрлийн наадмын түүхэнд хамгийн амжилттай оролцсон явдалд баяр хүргэв. Орос улсын шигшээ багийн гайхамшигтай амжилт нь тамирчдын өөрсдийн болон дасгалжуулагчид, эмч нарын нөр их хөдөлмөрийн үр дүн бөгөөд тэд энэхүү амжилтанд хүрэхийн тулд дээд зэргээр тэвчээр хатуужил, ур чадвар, уйгагуй чанараа харуулсан гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэв.

ОХУ- ын ерөнхийлөгч Владимир Путин Казаний “Универсиад” наадмаас “баталгаатай ялалт”авчирсан Орос улсын шигшээ багийн тамирчдад биечлэн баяр хүргэв. Ерөнхийлөгч бүх тамирчдад шинэ амжилтууд, яруу сайхан ялалтуудыг хүслээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
11
26