×
Орос улсад, 14 Долоодугаар сарын 2013

Оросын Алс Дорнод дахь Дорнодын цэргийн тойргийн 36-р армийн анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр 7-р сарын 13-нд шилжих шөнө эхлэсэн тойргийн цэргийн анги нэгтгэлийн байлдааны бэлэн байдлыг гэнэт шалгах долоо хоногийн ажиллагааны явцад ийн арга хэмжээ авсан байна.

ОХУ-ын Дорнодын цэргийн тойрог ба Цэргийн төв тойргийн цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгах ажиллагааны үеэр Орос улс олон улсын хэмжээнд авсан үүргээ бүрэн биелүүлж, зөрчил гаргахгуй байна гэж өчигдөр Москвад ОХУ-ын БХ-ын дэд сайд Анатолий Антонов мэдэгдлээ.

Москвагаас холгүй Подольск хотын ойролцоо зам-тээврийн ноцтой осолд нэрвэгдсэн нэгэн эмэгтэй өнөөдөр эмнэлгээс гарсан тухай Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх москвагийн төвийн төлөөлөгч Сергей Гуменев сэтгүүлчдэд мэдээлэв.

Өчигдөр Казань хотноо Дэлхийн зуны Универсиад ХХУ11 наадамд оросын оюутны шигшээ баг нийт 12 түүний дотор 5 алтан, 3 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ. Тэд эмэгтэйчүүдийн бөх барилдаан, сэлэлт зэрэг төрлөөр шалгарсан байна.

Оросын нийслэл хотын захиргаа өчигдөр Москва орчимд ноцтой авто осолд хүмүүс амь үрэгдсэнтэй холбогдуулан даваа гаригийг гашуудлын өдөр болгох тухай зарлан мэдээлэв.Саяхан Москвад нэгдсэн Москва орчмын Ознобишино сүүрингийн дэргэд сайр чулуу ачсан машин чиглэлийн автобусыг мөргөж онхолдуулсны уршгаар 14 хүн түүний дотор нэг хүүхэд газар дээр нь амь насаа алдав.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
11
26