×
Орос улсад, Долоодугаар сар 2013

ОХУ-ын Приморийн хязгаарын Алс-Дорнодын хууль тогтоох хурлын депутатууд лхагва гаригт үерийн үр дагаврыг арилгахад зориулан бүс нутгийн нөөцийн сангаас 200 сая рублийг /6,08 сая долл/ олгов

Алтайн хязгаарын олон улсын хүүхдийн зуны хотхонд Орос улсын 15 бүс нутгийн болон дэлхийн 20 орны 1000 гаруй хүүхдүүд хуран цугларчээ.Тэдгэрийн дунд Монгол, Хятадын төлөөлөгчид байна. Олон улсын хүүхдийн зусланд олимпиад, наадмууд, уралдаант тэмцээнүүдэд түрүүлсэн болон шагналт байруудад орсон болон янз бүрийн байгууллагуудын идэвхтэн хүүхдүүд оролцож байна

Өчигдөр орой Москвагийн зүүн-хойд хэсэгт орших «Останкино» телевизийн төв шатав

ОХУ-ын Приморийн хязгаарын Алс-Дорнодод хүчтэй үерийн уршгийг арилгах ажил үргэлжилж байна

75 жилийн өмнө 1938 оны 7-р сарын 29 ны өдөр японы түрэмгийлэгчид ЗХУ- ын Хасан нуурын орчмын нутагт халдан орсон . Хилийн тулалдаанд хоёр талаас 35 мянга орчим цэргийнхэн оролцсон байдаг. 12 өдрийн дараа байлдаан түрэмгийлэгчдийн бүрэн ялагдлаар дууссан. Приморьед түүхэн ойг тохиолдуулан олон улсын дурсгалын “Хасан-2013” үйл явдлыг тэмдэглэж байна.

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллүүдийг мөрдөх зорилгоор тус улсад томилогдсон НҮБ –ын шинжээчид нь 3-р сард Алеппод түүнийг хэрэглэсэн тухай орос улсын шинжээчдийн дүгнэлтүүдийг тооцоно гэж Москва найдаж байна. Өмнө нь 7 –р сард Орос улс мөрдөлтүүдийнхээ дүгнэлтүүдийг Хан Аль-Асалед НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргад дамжуулсан.

Хятадын ардын чөлөөлөх армийн шуурхай бүлэг Челябинск мужид /Урал/ “Энхийн ажиллагаа-2013” команд-штабын хамтарсан сургуулилтууд явуулахаар ирээд байна. Хятадын цэргийнхэн нь ОХУ- ын төвийн цэргийн тойргийн штабын офицеруудын хамт Чебаркулийн полигонд хээрийн сургуулийн бэлтгэл болон “Шагол” нисэх баазын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм.

Орос улсын Алс-дорнодын Приморийн хязгаарын бүх оросын хүүхдийн “Океан” төвд Хятадын газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Сычуань мужийн 260 гаруй хүүхдүүд амрахаар хүрэлцэн ирлээ.

Орос улс Курилын цуваа дөрвөн арлуудын харъяаллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Япон улсад орос улсын хууль тогтоомжид тулгуурлан өмнөд курилын арлуудыг хамтран хөгжүүлэх санал тавьлаа.

Өнөөдөр оросын «Прогресс» сансрын ачаа тээврийн хөлгийг ОУСС-д амжилттай залгав. Энэ сансрын хөлгөөр янз бүрийн 2,5 тонн ачаа түүний дотор хүнсний бүтээгдэхүүн, ус болон агаар, хүчил төрөгчтэй баллон, түлш, тоног төхөөрөмж станцад хүргэжээ

Өчигдөр Киевэд Орос загалмайтны шажинтай болсоны 1025 жилийн ойн баяр ёслолд оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтай хамт өнөөдөр Севастопольд хүрэлцэн очиж, Оросын Усан цэргийн флот болон Украины флотын баярын арга хэмжэнуудэд оролцоно

Өнөөдөр Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Киевэд Орос загалмайтны шажинд орсоны 1025 жилийн ойн баяр ёслолд оролцож байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлэв

Усан цэргийн флотын өдрийг Орос улсад 7-р сарын сүүлийн ням гаригт тэмдэглэдэг. Энэ нь гурван далайн арван хоёр тэнгисээр хүрээлэгдсэн улсын хувьд оцгой дуртай баяр юм. Байлдааны хөлөг онгоцнуудын парад Номхон далайн,Хойд, Хар тэнгисийн ба Каспийн флотуудын байрлсан гол цэгүүдэд уламжлал ёсор болох юм

«Сочи-2014»-ийг зохион явуулах хороо, олимпийн бамбарыг аялуулах эхний оролцогчдын нэрийг сонголоо. Орос оронд бамбар ирэхэд 2 сар яльгүй гаран хугацаа үлджээ. Нийтдээ улс даяар туулан өнгөрөх энэ аянд 14 мянган хүн оролцоно. «Оросын дуу хоолой» радио тэдгээр азтай хүмүүсийн заримтай уулзаж ярилцсан юм

Орос орон боловсролын төвүүдийн сүлжээг дэлхийн 50-иад орнуудад бий болгож байна

Буриад Чингис хааны нэрийг БНУлсынхаа бренд болгох бодолтой байна. Бүс нутгийн дур терхийг сайжруулах зөвлөлийн зөвлөлгөөн дээр ийн санал дэвшүүлжээ. Учир нь буриадын газар нутаг бол Чингис хааны овог дээдэсийн өлгийн нутаг юм.

Орос улсын Дорнодын цэргийн тойргийн сругуулилтын зорилтууд болон явцтай 60 гаруй цэргийн атташе нар танилцав

130 жилийн өмнө, 1883 оны 7 сарын 24-нд Орос улсын түүхэнд анх удаагаа олон улсын дугуйн тэмцээн Москвагийн морин тойруулгын талбайд болжээ. Энэ үйл явдал оросын дугуйн спортын төрсөн өдөр хэмээн тэмдэглэгдэх болжээ

Тал нутгийн ургамалыг судлах олон улсын анхны шинжлэлийн анги « Хакасский» дархан цаазат газарт ажиллаж эхлэв.Франц,Герман, Япон, Итали, Польш, Словак улсуудын эрдэмтэд мөн ажилд оролцохоор Хакасад хүрэлцэн очлоо.

Оросын ба хятадын цэргийнхэн «Энхийн ажиллагаа» террорын эсрэг хамтын сургуулийн төлөвлөгөөг боловсруулав. Сургууль 7-р сарын 27-оос 8-р сарын 15-ыг дуустал Оросын Төв цэргийн тойргийн талбарт явагдана.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
11
26