×
Орос улсад, 21 Зургаадугаар сарын 2013

Эдийн засгийн салбарт Орос улсын стратегийн чиг бодлого Төв Банкны халаа сэлгэлгэ ба Кремлийн засаг захиргаа, Сайд нарын танхимаас үл шалтгаалан өөрчлөгдөхгүй хэвээр байх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бүгд хуралдаан дээр мэдэгдэв.

«Роснефть» компанийн ерөнхийлөгч Игорь Сечин, Хятадын үндэсний нефть хийн корпорацын ерөнхийлөгч Жоу Зипин нар нефть нийлүүлэх тухай урт хугацааны хэлэлцээрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхий сайд Жан Гаоли хоёр байлцах үеэр гарын үсэг зурав.

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад байгалийн шингэрүүлсэн хийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэх явдал түүний экспортыг аажмаар либералчлах шийдвэр гаргах боломж Орос улсад олгож байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түлш-эрчим хүчний цогцолборын хүрээнд хэрэглэгч,үйлдвэрлэгч, операторчдыг нэгтгэх зохицуулагч байгууллагыг бий болгохыг санаачлав.

Орос улс «Их хорийг» даргалах үеэрээ бизнес-хамтын нийгэмлэгтэй идэвхтэй яриа хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Оросын төрийн тэргүүн Петербургийн олон улсын эдийн асгийн форумын хүрээнд «Их хорийн» үйлдвэр худадааны бүлгийнхний төлөөлөгчидтэй уулзав.

Японы Hitachi корпораци цахилгаан энергийн салбар дахь ШУТ-ийн хамтын ажиллагааны тухай гэрээнд «Оросын сүлжээ» компанитой хамт гарын үсэг зурсан тухай өнөөдөр японы үйлдвэр, худалдааны хэвлэл «Никкэй» сонин мэдээллээ.

Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форум ажлаа үргэлжлүүлсээр байна. Төрийн тэргүүнүүд болон дэлхийн томоохон корпорацуудын удирдагчид түүнд оролцож байна. Форумын ажлын 2 дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин «Эдийн засгийн тогтвортой өсөлтийн олон улсын асуудлууд» бүгд хуралдаан дээр үг хэлнэ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
2
23