×
Орос улсад, 20 Зургаадугаар сарын 2013

«Фортум» компанийн дэд ерөнхийлөгч Александр Чуваев:хөрөнгө оруулагчид энергийн салбарыг сонирхож байна.

Батлан хамгаалах түүний дотор ПДХ системийн хүчин зүйлийг харгалзаж л ОХУ,АНУ-ын СДЗ-ийг хорогдуулах тухай өгүүлж болно гэж өнөөдөр Петербургад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.

Москва, Вашингтон хоёр АНУ-ы тусгай албад хувийн мэдээ баримтуудыг сонирхон авсан асуудлыг хоёр талын холбоо харилцааны хүрээнд хэлэлцэнэ гэж Москвад ОХУ-ын ГХЯ-ны хүний эрхийн асуудлыг хариуцсан онц эрхт төлөөлөгч парламентын дээд танхимд үг хэлэхдээ мэдэгдэв.

Орос улс агаар сансрын батлан хамгаалалтын оператив-тактикийн боломжийг хойшид ч өргөжүүлэн нэмэгдүүлэх бодолтой байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 он хүртэлх зэвсгийн төрийн хөтөлбөрийн биелэлт, цэргийн сансрын батлан хамгаалалтын үндэс суурийн асуудлаархи зөвлөлгөөн дээр мэдэгджээ.

Өнөөдөр Орос улсын хойд нийслэлд Петербургийн олон улсын эдийн засгийн ээлжит форум нээгдлээ. Нийт 3400 хүн түүний дотор гадаадын томоохон 190, оросын 428 компанийн удирдагчид форумд оролцож байна. Дэлхийн 66 улсын албан төлөөлөгчдийн 144 гишүүн хотод хүрэлцэн очлоо.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
2
23