×
Орос улсад, Тавдугаар сар 2013
Орос улс өрсөлдөх чадвартай эдийн засагтай улс орнуудын чансааны жагсаалтанд шууд зургаан байраар дээшлэв. Швейцарын IMD бизнес-сургуулиас явуулсан судалгааны дүн ийм гарчээ. Энэхүү өсөлт нь эерэг хандлагууд ажиглагдаж байгаа  төдийгүй цаашид үүнийг дэмжих шаардлага байгааг өгүүлж байна гэж шинжээчид тэмдэглэж байна. IMD – чансаа дөрвөн бүлгийн үзүүлэлтийг багтаадаг.
Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооноос бөхийн барилдаан, софтбол, сквош зэрэг спортын төрлийг 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтаахыг зөвлөв. Энэ нь Санкт-Петербургад спортын найман төрлийг танилцуулах санал хураалтын үр дүн боллоо. «Спорт-аккорд» олон улсын конвенци тус хотод болж байна. Эдгээр гурван төрлийн нэг нь Олимпийн наадмын бүрэн төгс хөтөлбөрт багтах юм.

Сибирийн эрдэмтэд экологийн түлш боловсруулах үр бүтээлтэй арга барилыг зохиосон байна. Технологи ерийн нүүрсний үндсэн дээр утаангүй түлш хийх боломж олгов. Нүүрс шатахын өмнө түүнээс хорт бодисыг ялган гаргах юм. Энэ нь хувийн орон сууц, аж ахуй, тухайлбал оросын БНТува Улсын хөдөө болон Улаанбаатарыг тойрсон гэр хорооллын айлуудад чухал. Энд өвөл хорт утаан агаар бохирдуулдаг.

Та бүхэнд “Оросын дуу хоолой” радиогийн «Танд зориулсан дуу хөгжим» хөтөлбөрийг сонсгохоор бэлэн боллоо. 2013 оны 5-р сарын 22-нд ЗХУ-ын Ардын жүжигчин Никита Богословскийн мэндэлсний 100 жилийн ой тохиосон. Нэрт хөгжмийн зохиолч урт удаан, тод томруун сайхан амьдралыг туулсан. Тэр хөгжмийн янз бүрийн төрлийн жанраар маш олон бүтээл туурвисан нэгэн.

Оросын зохиолч Виктор Слипенчук нь тус улсад нэрд гарсан нилээд хэдэн романуудыг бичсэн бөгөөд ОХУ дахь Монгол улсын Элчин сайд Д.Идэвхтэн түүний хагас зуун жилийн өмнө бичсэн “Чингис хаан” найраглалд Чингис хааны одон гардуулсан. Виктор Слипенчук нь Приморьд төрж өссөн бөгөөд Чингис хааны аян дайны уур амьсгалаар дүүрэн нутаг Алтайн хязгаарт олон жил аж төрсөн.

Нэгдүгээр сард “Оросын дуу хоолой” радио, оросын “Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэгтэй хамтран монголын сонсогчдын дунд энэ нийгэмлэгийн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан зарласан. Энэхүү байгууллага нь 5-р сарын 14-нд байгуулагдсныхаа түүхэн ойгоо тэмдэглэсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
21
22
23
26
27
28