Оросын Алс Дорнод хувийн хөрөнгө оруулагчдын хувьд «татварын диваажин» болж мэднэ. ОХУ-ын засгийн газар Зүүн Сибирь, Алс Дорнодын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдад нэлээд их хөнгөлөлт олгох хуулийн төслийг боловсруулав. Баримт бичгийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулжээ. Шинэ хуулийн төсөл Алс Дорнод, Зүүн Сибирьт хөрөнгө оруулах таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.