×
Орос улсад, 2 Дөрөвдүгээр сарын 2013
Оросын Алс Дорнод амьжиргааны тохилог нөхцөлтэй, бизнес эрхлэх нэр хүндтэй бүс нутаг болох ёстой. Зорилтыг биелүүлж болно гэж Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдлээ. Тэрээр Якутскад Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх улсын комиссын хуралдаан хийлгэв. Энэ бүс нутаг оросын эдийн засгийн цаашдын өсөлтэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг.
Оросын аялагч Федор Коняхов болон Виктор Симонов нар урьд өмнө хэн ч явж байгаагүй, хамгийн урт аялалд гарахаар төлөвлөжээ. Хамгийн урт арктикийн аялал. Хойд мөсөн туйлаас Гренландын өмнөд эрэг хүртэл мөсөн дундуур, ноход хөллөн аялах аж. Ямарч суурин газаргүй, хүнгүй газраар 4 мянган км зам туулна. Аялагчдыг суурин газруудаас хэдэн зуун км үргэлжлэх урт зам холдуулах болно.
Оросын сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд сонин тохиолдол гарав. Хууль ёсоор зөвхөн нэр дэвшигчид болон тэднийг дэвшүүлсэн намууд сонгуулийн дүнг гуйвуулах эсвэл өөр зөрчил гарсан нөхцөлд сонгуулийн дүнгээр шүүхэд зарга мэдүүлнэ. Шүүх байгууллагууд энэ хэм хэмжээг үндэслэн сонгуулийн явцад гарсан зөрчилтэй холбогдуулан сонгогчдын заргыг хэрэгсэхгүй болгож байна. Ингэснээр эрхий нь зөрчиж байна гэж хэсэг сонгогч үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
1
8
11
12
13
14
15
16
17
18
21
22
23
24
25
26
27
28
29
30