×
Орос улсад, Дөрөвдүгээр сар 2013
Өнөөдөр “Оросын дуу хоолой” радиогийн “Танд зориулсан хөгжим” хөтөлбөрт та бүхнийг оросын нэрт дуучин Варваратай танилцуулна. Түүний дуунууд нь ямар нэгэн уламжлалт хэлбэрт огт баригддаггүй. Учир нь түүний хөгжим бол янз бүрийн чиглэлүүдийн нарийн нэгдэл. Варвара өөрийн “Летала, да пела” /”Нисэх зуураа дуулж байсан” /дуугаар өнөөдрийн хөтөлбөрийг нээж байна.
Холбооны сансрын Роскосмос агентлаг олон улсын сансрын болон байгалийн томоохон сүйрлүүдийн хартид нэгдэнэ. Хартид нэгдсэн улс орнууд онцгой байдлын улмаас хохирол амссан улсуудад тусламж үзүүлдэг. Тухайлбал, тэдгээр орнуудад дэлхийн байгалийн гамшигийн бүсүүдийн баримт мэдээллийг дамжуулдаг. Эх дэлхийн шуурхай хяналтын төвийн баазад тулгуурлан оросын хиймэл дагуулын операторын мэдээллийг хартитай харилцан үйлчлэх цогцолбор хөтөлбөрийг боловсруулж байна.
Москвагийн Улаан талбай дахь Мавзолейд яаралтай сэргээн засвар шаардагджээ. Хөшөө дурсгал он цагийн туршид элэгдэж хуучиржээ. Яагаад гэвэл мавзолейг зөөлөн болон янз бүрийн хөрсөнд дээр барьжээ. Тэгээд түүний суурилуулсан хавтан нь жигд бус суух болжээ. 4-р сарын дунд үед сэргээн засварлах шатны ажил дуусчээ.
Өнгөрсөн онд Алтайн БНУ-д Сибирийн хамгийн том хиймэл нуурыг байгуулсан. Энд анхны жуулчдыг энэ зун хүлээж авна.Алтайн БНУ нь ОХУ-ын бүрэлдэхүүнд ордог ба Баруун Сибирийн өмнө хэсэгт оршдог. Энэ бол жуулчдын дунд ихэд дэлгэрсэн газар. Алтайд ирсэн хүмүүс загасчилж, морь унаж, ууланд авирах болон бусад төрлийн идэвхтэй амралтаар амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлдэг.
Уралын солир бол дэлхийн агаар мандалын цаана гарсан «оросын хэт авианы пуужингийн загвар юм». Өнөөдөр оросын «Независимая газета» 2-р сарын 15-нд Уралын тэнгэрт харагдсан ер бус үзэгдлийн ийм хувилбарыг тодорхойлон бичжээ. Эрдэмтэд челябинскийн солир гэгч ер бус гоц үзэгдэл байсныг зөвшөөрсэн ч зарим асуултад хариулахаас татгалзаж байгааг сонин тэмдэглэжээ.

Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно.

Орос улсын өмнө хэсэгт оршдог Хойд Осетийн БНУ-д нэгэн ер бусын мэс засал явууллаа. Орос улсын хүүхдийн ерөнхий мэс засалч Владимир Розиновын удирдлага дор хүүхдийн шөрмөсний мэс засал хийв. Уг мэс ажиллагааг хийхэд өвчтөн Владикавказ хотын эмнэлэгт, харин Розинов мэс засалч Москвад байснаараа онцлог юм. Мэс заслыг хийхдээ дэлгэцний технологийг анагаах ухаанд ашигласан.
«Оросын дуу хоолой» радио өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг оросын эстрадын нэрт дуучин Алексей Чумаковад зориуллаа. Тэр «Ардын жүжигчин» телевизийн төслийн хүрээнд анхны амжилт гаргав. Чумаков эхний гурван байр эзэлсэн дуучдын нэг боллоо. Алексей Чумаковын төслийн тэргүүлэгч Александр Панайотовтай хамт дуулсан «Балалайка» («Товшуур») дуу залуу дуучны нэг ёсны нэрийн хуудас болжээ.
Орост хүйтэн улирал сунжирсан ч хавар болж байна. Хаврын улирал олонхи эрэгтэй хүн романтик ажил үйл дуртайяа үйлддэг. Тэд хайр сэтгэл, гэрлэх хүсэлтээ ер бус арга маягаар илэрхийлж байна. Уучлал гуйх арга зам ч оцгой сонин байна. Нэгэн таксины паркын ажилтан ер бус арга барилаар хайртай бусгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэр 16 суудлын машин болон таксины жолооч нарыг үүнд оролцуулжээ.
Орос улс зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээнд одоохондоо нэгдэхгүй. Энэ долоо хоногт НҮБ-ын ЕА мөн гэрээг батлав. Энэ нь зүгээр л ёс төдий баримт бичиг хэмээн шинжээчид үзэж байна. Гэрээний зарим зүйл анги эргэлзээ төрүүлж байгаа болохоор тэдгээрийг гүйцээж боловсруулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Оросын Алс Дорнод хувийн хөрөнгө оруулагчдын хувьд «татварын диваажин» болж мэднэ. ОХУ-ын засгийн газар Зүүн Сибирь, Алс Дорнодын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдад нэлээд их хөнгөлөлт олгох хуулийн төслийг боловсруулав. Баримт бичгийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулжээ. Шинэ хуулийн төсөл Алс Дорнод, Зүүн Сибирьт хөрөнгө оруулах таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.
Оросын «Ижмаш» үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдэл зарчмын хувьд шинэ дөрвөн буудлагын системийг боловсруулж эхэллээ. Эдгээр системийг боловсруулах инженерүүд шинэ баллистик шийдвэрийг хэрэглэв. Шинэ системд булл-пап хэмээх бүдүүвчийг хэрэглэж магадгүй. Энэ нь цохилтын механизм ба сум агуулах хэсэг нь гохны ард орших бүдүүвч билээ.Тэгснээр бууны уртыг нэмж, улмаар буудлагын тусгалын зай, онож тусах чанарыг дээшлүүлж болно.
Казань хотод  «Универсиада -2013» наадамд оролцогч орнуудын багийн тэргүүн нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын дүнд ямар шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа тухай манай Татарстан дахь сурвалжлагч Юлдуз Креспостина ярьж байна. Универсиадын нийслэл хотод оролцогч улсуудын багийн тэргүүн нарын хийж байгаа уулзалт бол Олон улсын оюутны спортын холбооны уламжлалт арга хэмжээ юм.
“Шинэ хүнд суртал “ болон “шинэ бизнес” эдгээр нь оросын шинэчлэгдсэн эдийн засгийн хөдөлгөх хүчин байх ёстой. Ийм санааг  эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний удирдагч Евгений Ясин  Москвад нээгдсэн Эдийн засаг ба нийгмийн тулгамдсан асуудлууд сэдэвт онолын бага хурал дээр хэллээ.
Занарын чулуунаас нефть болон хий гаргаж авах дэлхийн дахины шуугиан нь Орос улсын нүүрс ус төрөгчийн  түүхий эдийн зах зээлийн байр суурийг өчүүхэн ч доргиож чадахгүй. Орос улс орчин үеийн олборлолтын технологиуд болон эрчим хүч тээгч бүх төрлийн баялаг нөөцтэй. Занараас нүүрс ус төрөгч гаргаж авах аргуудыг анх 1821 онд АНУ-ын Нью-Йорк мужид туршижээ.
«Ногоон хими амьдралын төлөө» гэж ЮНЕСКО болон эрдэс бордооны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа оросын «ФосАгро» компанийн хамтын төслийг нэрлэжээ. Төсөл дэлхийн янз бүрийн орны залуу эрдэмтдэд ШУ, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. ЮНЕСКО-гийн түүхэнд анх удаа ШУ-ны өргөн цар хүрээтэй төслийг оросын бизнес санхүүжүүлэх юм. Үүнд нийт бараг 1,5 сая доллар зарцуулна.
Орос улсад хүний эрхийн онц эрхт төлөөлөгчид мэдүүлэх гомдол цөөрсэн гэж оросын ийм төлөөлөгч Владимир Лукин мэдэгдлээ. Тэрээр жил дутмын илтгэлээ сэтгүүлчдийн анхааралд толилуулахдаа өөрт нь мэдүүлсэн бүх гомдолын тэн хагас гаруй нь иргэний эрх, эрх чөлөөг зөрчсэнтэй холбоотойг тэмдэглэв. Үүний хамт улс төрийн эрхийг хөсөрдүүлэхтэй холбоотой гомдол бусдаас цөөн байна.
Оросын Алс Дорнод амьжиргааны тохилог нөхцөлтэй, бизнес эрхлэх нэр хүндтэй бүс нутаг болох ёстой. Зорилтыг биелүүлж болно гэж Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдлээ. Тэрээр Якутскад Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх улсын комиссын хуралдаан хийлгэв. Энэ бүс нутаг оросын эдийн засгийн цаашдын өсөлтэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг.
Оросын аялагч Федор Коняхов болон Виктор Симонов нар урьд өмнө хэн ч явж байгаагүй, хамгийн урт аялалд гарахаар төлөвлөжээ. Хамгийн урт арктикийн аялал. Хойд мөсөн туйлаас Гренландын өмнөд эрэг хүртэл мөсөн дундуур, ноход хөллөн аялах аж. Ямарч суурин газаргүй, хүнгүй газраар 4 мянган км зам туулна. Аялагчдыг суурин газруудаас хэдэн зуун км үргэлжлэх урт зам холдуулах болно.
Оросын сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд сонин тохиолдол гарав. Хууль ёсоор зөвхөн нэр дэвшигчид болон тэднийг дэвшүүлсэн намууд сонгуулийн дүнг гуйвуулах эсвэл өөр зөрчил гарсан нөхцөлд сонгуулийн дүнгээр шүүхэд зарга мэдүүлнэ. Шүүх байгууллагууд энэ хэм хэмжээг үндэслэн сонгуулийн явцад гарсан зөрчилтэй холбогдуулан сонгогчдын заргыг хэрэгсэхгүй болгож байна. Ингэснээр эрхий нь зөрчиж байна гэж хэсэг сонгогч үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
1
8
11
12
13
14
15
16
17
18
21
22
23
24
25
26
27
28
29
30