×
Орос улсад, 6 Гуравдугаар сарын 2013
Орос улсын Холбооны хурлын тэргүүн Валентина Матвиенко хоёр жил дараалан Орос улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр хүлээн зөвшөөрөгджээ.Улс төр, соёл урлаг болон бизнесийн хамгийн нөлөө бүхий Топ-100 эмэгтэй – оросын ХМХ-үүдийн төсөл юм. Оросын парламентын дээд танхимын спикер эмэгтэй их улс төрд 30 жил болж байгаа бөгөөд тус улсын гуравдахь том хүн юм.
Оросын алдарт Ан-2 онгоц шинэчлэгдсэнийхээ дараа анхныхаа нислэгүүдийг хийлээ. Зөвлөлтийн үед онгоц нь хөдөө аж ахуйд идэвхитэй ашиглагдаж байсан бөгөөд уг онгоцыг “эрдэнэ шишний” онгоц гэж нэрлэх болсон. Өнөөдөр Сибирийн нисэхийн эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн инженерүүд зөвлөлтийн хоцрогдсон хөдөлгүүрийн оронд америкийн шинэ хөдөлгүүр тавьжээ. Онгоцны дотоод салоныг бас өөрчилжээ. Одоо уг онгоцоор зорчигчдыг тээвэрлэхэд илүү тохитой болсон.
Оросын одон орны “Голубка” /“Тагтаахай” /нэртэй шинэ систем сансрын жижиг биетүүдийг таних болно. Уг системийг Архызын /Хойд Кавказ/ одон орон судлалын хүрээлэнд суурилуулаад байна. Эл төхөөрөмж нь челябинскийн солирыг дэлхийтэй тулгарахаас 20 минутын өмнө илрүүлэх магадлалтай гэж мэргэжилтэнүүд батлан хэлж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
1
3
8
11
17
24
30
31