×
Орос улсад, Гуравдугаар сар 2013
Бүх оросын ардын фронт нь олон нийтийн хөдөлгөөн болж хувиран өөрчлөгдөх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Ростов-на- Дону хотод болсон Бүх оросын ардын фронтын “Шударга ёсны бүтээн байгуулалт” анхдугаар бага хурал дээр энэхүү мэдэгдлийг хийлээ.
Оросын “Транснефть” компани орос-хятадын нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээг судлаж эхлээд байна. Үүнийг нийлүүлэлтийн болзошгүй хувилбаруудыг санал болгох үүднээс хийж байна. Хятадын баруун хэсэгт төмөр замаар Монгол улсын нутгаар дамжуулж болох юм гэж Транснефтийн төлөөлөгч пүрэв гаригт мэдэгджээ. Энэ зам бол казакстаныхаас  илүү ашигтай байж мэдэх юм гэж компани үзэж байна.
Европ, Азийн хил дээр орших уралын Екатеринбург хот 2020 онд ЭКСПО олон улсын үзэсгэлэнг ажиллуулах газрын хувьд хоёр тивийн төлөөлөгчдэд тохиромжтой болно гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр Олон улсын үзэсгэлэнгийн товчооны үнэлгээ өгөх комиссын гишүүдтэй уулзав. Орос улс ЭКСПО Лондонд анх удаа болсон 1851 оноос хойш Дэлхийн иж бүрэн бүх үзэсгэлэнд оролцож байна.

Дэлхийд одоо 17 сая монголчууд амьдарч байна. Тэдний гуравны нэг нь Монгол улсад, бусад нь дэлхий дахинаар тархан суурьшижээ. Олон улсын монгол туургатны “Хамаг Монгол” соёлын төслийн зорилго -цус нэгтэй монгол ахан дүүсээ нэгтгэхэд оршиж байна.12-р зууны дунд үе хүртэл оршин тогтнож байсан монголын анхны төр улс - Хамаг Монгол улус нэртэй байжээ.

ХХУ11 Дэлхийн оюутны спортын наадам эхэлтэл яг 100 өдөр үлдээд байна. Оюутны наадмын бамбар Якутскад хүрчээ. Орос улсын газар нутгийг дамжин гарах буухианы 3 дахь үе тус хотод явагдаж байна. Владивостокод гараагаа авсан буухиа 7-р сарын эхээр Оюутны наадмыг хүлээж авах Казань хотноо барианд орно.

Орос, Монгол улсын хоорондын хилийн орчмуудын байгалийн “Истоки Амура” ("Амар мөрний эх") болон “Түнх-Хөвсгөл” тусгай хамгаалалттай газруудыг байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бэлтгэжээ.Уг баримт бичгийн дагуу Орос улсын талаас Сохондины дархан цаазат газар болон Монголын талаас «Онон-Балж голын сав» байгалийн цогцолборт газар нь Амур мөрний сав нутгийн нэг цөм болох юм.

Америкийн зарим улс төрчийн үг яриа болон ХМХ нийтлэлээс харахад АНУ-аас Хятадыг Орос улстай холбон хардаж байна. Үнэхээр эдгээр гурван гүрэн улсын ашиг сонирхол геополитикийн гурвалд нэгдэн төвлөрсэн юм. Орос улсаас дэмжлэг авахыг АНУ, БНХАУ хоёр оролдон өрсөлдөж байна гэсэн дүгнэлт америкийн The Nation долоо хоног тутмын сэтгүүлийн өгүүллэгт хийжээ.
Дэлхийн хот бүрт өөрийн гэсэн онцлогтой олон төрлийн хөшөөнүүд байдаг юм. Хүмүүс хөшөөг нэртэй зохиолчид, улс төрчид, хөгжмийн зохиолчид, лам нар, цэргийн жанжинуудад зориулан босгодог юм. Заримдаа зөвхөн хувь хүнийг мөнхжүүлхийн тулд биш сантехник, зурагчин, цагдаа зэрэг мэргэжлүүдийг мөнхжүүлхийн тулд ч хөшөө босгодог байна. Харин хүмүүсийн зөгнөлт сэтгэлгээ хязгааргүй үргэлжилж байна. Орос улсад ер бусын бүтээлүүд үзэгдэх боллоо.
Сибирийн өмнөд хэсгийн Кемерово мужид хүмүүс ойн зэрлэг амьтдад туслаж байна. Жил бүрийн өвөл амьтны ертөнцийг департаментын ажилтанууд тайгын ойн амьтнуудыг хооллох газруудыг тусгайлан байгуулаад байна.Үүний ачаар сибирийн хахир хатуу өвлийн нөхцөлд мянга мянган ойн амьтад амийг аварчээ. Кемерово муж нь Сибирийн тайгын яг төвд оршдог юм. Орон нутгийн ойд олон тооны ан амьтад болон шувууд байдаг.
Орос, Хятад улсууд бол ойрын анд, түншүүд юм. Эдгээр хоёр улс НҮБ-ын АЗ-ийн гишүүдийн хувьд дэлхийн шудрага дэг журмыг хариуцаж байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудад өгүүлжээ. Хятадын удирдагч энэ дээд сургуулийн оюутнуудтай хийх уулзалтаа өчигдөр Владимир Путинтай хийсэн хэлэлцээнийхээ тухай яриагаар эхлэв.
Оросын 70 хотын 20 сая орчим оршин суугч өнөөдөр дэлхий даяар зохион явуулж буй «Дэлхийн цаг» арга хэмжээг дэмжинэ. Орон нутгийн цагаар яг 20 цаг 30 минутад албан байгууллагууд ба иргэд нэг цагаар гэрэл унтрааж, цахилгаан хэрэгслийг салгах юм.
«Оросын дуу хоолой» радио өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг Юлия Чичеринагийн уран бүтээлд зориуллаа. Түүнийг оросын эстрадын яруу сайхан дуу хоолойтой дуучин эмэгтэйн нэг гэдэг. Юлия багаасаа зураг зурахыг сонирхсон. Аав нь охиноо архитекторч болоосой гэжээ. Гэсэн ч Юлия дуу дуулах дуртай байв. Ердөө дуулж чадахгүй байсан гэж тэр мэдээллээ. «Ээж маань хүүхдийн баярын үеэр ичиж байсан.
Кремль засгийн бүх түвшинд тал тохой татах явдалтай тэмцэх бодолтой байна. БНМордов Улсын төрийн тэргүүн асан Самар мужийн өнөөгийн засаг даргын хүү Николай Меркушкинийг Мордовын дэд ерөнхий сайдаар томилсон явдал эл асуудлыг тавих шалтгаан болжээ.
“Оросын дуу хоолой” төрийн радио компани Хятад улсын хэвлэл мэдээллийн орон зайд гарцтай боллоо. Си Зиньпины Орос улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд байгуулсан багц баримт бичигт “Оросын дуу хоолой”, Хятадын ХМХ-үүдтэй шууд хоёр гэрээ байгуулсан. “Оросын дуу хоолой” радиогийн түншүүдэд танилцуулга нэг их шаардагдахгүй юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпины Орос улсад хийх айлчлалын өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хоёр орны хоорондын харилцааны цаашдын ирээдүйн тухай болон эдгээр харилцаанууд нь дэлхийн байдлуудад хэрхэн нөлөөтэйгээр түүнд төсөөлөгдөж байгаа тухайгаа ярьлаа. Орос улсын ерөнхийлөгч мэдээллийн ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа эдийн засаг нь илүү эрчимтэй хөгжиж байгаа таван орныг төлөөлсөн БРИКС дээр тогтож ярьлаа.
Гадаадын хөрөнгө оруулагчдын Орос улсад хандах хандлага мэдэгдэхүйц сайжирч байна. Орос улсын аж үйлдвэрлэгчид болон хувийн эздийн холбоо ийм дүгнэлтэнд хүрчээ. Тус байгуулагаас Орос улсад ажиллаж байгаа гадаадын олон тооны компаниудын дунд санал асуулга явуулж, маш сонирхолтой дүгнэлтэнд хүрчээ. Санал асуулгад оролцсон 10 хүний 9 нь өнгөрсөн онд Орос улсад хөдөлмөрийн нөхцөлүүд дээшилсэн гэжээ.
БНХАУ-ын тэргүүн Си Зиньпиний Москвад хийх айлчлал хоёр талын харилцаанд шинэ хуудас нээнэ.Си Зиньпин энэхүү албан тушаалд томилогдсныхаа дараа гадаадын анхны айлчлалаа Орос улсад хийхээр сонгосон. Одоо хоёр талын харилцаа түүхийн хамгийн тааламжтай байдалд байгаа гэж Бээжин үзэж байгаа юм. Москва ч мөн адил үзэл баримтлалтай байна.
3-р сарын 26, 27-нд болох БРИКС бүлгийн 5 дахь дээд хэмжээний уулзалт олон улсын бүрэн эрхт холбоог байгуулах эхлэл болж мэднэ.Тэр тусмаа өнөөгийн улс төр, эдийн засгийн дэг журмыг яаралтай шинэчлэх шаардлага гарсан юм. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын удирдагчид Өмнөд Африкийн Дурбанд болох БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Ерөнхийлөгч Владимир Путин Казань хотноо Универсиадыг бэлтгэх ажлын явцад сэтгэл ханамжтай байна. Төрийн тэргүүн барилга байгууламжуудыг сонирхон үзээд лут том бүтээн  байгуулалт өндөр сэтгэгдэл төрүүлснийг дурдав. Путин Биеийн тамир, спортын зөвлөлийн хуралдааныг нээж үг хэлэхдээ Орос улс 2018 оноос наана спортын тэмцээнд оролцох тамирчдынг визгүй оруулах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэв.
Орос улсад саяхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярын тэмдэглэн өнгөрүүлсэн. Эмэгтэйчүүдэд сайхан урам хайрласан үгнүүдийг хэлж, бэлэг бэлэглэхийн хамт цэцгийн баглаа барьж байлаа. Бүх оросын олон нийтийн саналыг судлах төв энэхүү өдрийг өвөрмөц тэмдэглэсэн.Тэд эрэгтэйчүүдэд алдартай нэгэн асуултанд хариулахыг санал болгосон. Та орчин үеийн төгс эмэгтэй гэж ямар бүсгүйг төсөөлж байна?
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
1
3
8
11
17
24
30
31