×
Орос улсад, 24 Нэгдүгээр сарын 2013
Москвад Калифорни муж улсын засаг дарга асан Арнольд Шварценеггер «Баатар буцав» шинэ киногоо үзүүлэв. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ оросын тамирчдад хайртай байгаагаа илэрхийлээд танк өөртөд нь ямар учраас хэрэгтэй болсныг өгүүлж, нас сүүдэрээ мэдрэхгүй байгаагаа тэмдэглэв. Жүжигчин байсан гэж хэлэх нь түүнд таарахгүй нь тод харагдлаа.

Дэлхийн онгон байгалийн сан /WWF/ Алтай, Тува болон Монгол улсын нутгаар жуулчны маршрут нээж байна. Уг чиглэл алтайн аргаль болон цасны баруудын нутагладаг газруудаар дайрах юм. Уг маршрутыг гэрэл зурагчдад, шувуу ажиглагчид болон амьтан судлагчдад болоод ер нь амьтанд хайртай хэн бүхэнд зориулсан аж.

Давост Дэлхийн эдийн засгийн форумд биеэ даасан шинжээчдийн оруулсан Орос улсын хөгжлийн хувилбарууд бодит шинжгүй байна. Юу гэвэл хувилбар бүрт засаг юу ч хийлгүй алмайран сууж байна гэж өчигдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев форум дээр үг хэлэхдээ мэдэгдэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
3
4
8
10
20
21
27
31