×
Орос улсад, 23 Нэгдүгээр сарын 2013
Дэлхий ертөнц урьд өмнө болж байгаагүй шилжилтийн үеийг даван туулж байна гэж өнөөдөр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Орос улсын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр уг процесс нь “дэлхийн улс- төрийн байдлын өөрчлөлт шинэ хүчнүүдийг бий болгоход хүргэнэ “ гэв.
Орос улсын цэргийн экспорт сүүлийн арван жилд гурав дахин өсчээ. Зөвхөн 2012 онд гэхэд л 15 тэрбум доллараар давж байсан гэж Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны тэргүүн Александр Фомин ийн мэдэгджээ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь экспортын хэмжээ мөнгөн тэмдэгтэд шилжүүлснээр 2 тэрбумаар өсчээ.
Эрх баригч «Нэгдсэн Орос улс» нам ор үндэсгүй саналыг хэлэлцүүлэхээс сэрэмжилнэ. Энэ зорилгоор байгуулсан Магадлан шинжилж, зөвлөлдөх зөвлөл намынхаа депутатуудын хууль тогтоох санал санаачилгыг парламентад нийтийн хэлэлцүүлэг явуулахын өмнө авч үзэж хэлэлцэх юм. Тэгснээр хэлэлцүүлгийг давахгүй хуулийн төслийг хасах боломж бий болно гэж «Нэгдсэн ОУ» нам үзэж байна.
Дэлхийд «хоосон мөнгө хэвлэн гаргах» дайн хийж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн зевлех Сергей Глазьев дэлхийн одоогийн санхүүгийн хямралыг ингэж тодорхойлжээ. Оросын ШУА-ийн академич,эдийн засагч «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага егев. Хямралын эринд зах зээлд мөнгө эрс ихсэж, үнэгүй болж байна. Үүний хамт ШУ,технологийн шинэ чиглэлийг хөгжүүлэхэд урт хугацааны зээл шаардагдаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
3
4
8
10
20
21
27
31