×
Орос улсад, 5 Нэгдүгээр сарын 2013
Орос улсын зүүн бүс нутгуудын дэд бүтцийн боломжууд өргөжин тэлсээр байна.Жишээ нь шинээр Кузнецовын хонгилын төмөр замыг ашиглалтанд орууллаа. Хабаровскийн хязгаарт шинэ жилийн босгон дээр ВСТО /Дорнод-Сибирь-Номхон далай/ хоолойн системийн хоёрдугаар ээлжийг ашиглалтанд орууллаа. Оросын нефтийг Япон, АНУ, Индонез, Өмнөд-Солонгос, Сингапур Филиппин, Тайвань болон Малайз худалдан авч байна.
Дэлхийн 25 орны буддын шашинтнууд Орос улсаар аялж мөргөл хийнэ. Уламжлалт “Өвлийн аялал” 1-р сарын 5-нд эхэлнэ. Уг аялалыг Оле Нидал лам тэргүүлнэ. 9 мянган км үргэлжлэх зам манай улсын буддын уламжлалт нутаг дэвсгэрүүд болон Транссибирийн төмөр замын дагуу газруудаар явж өнгөрөх юм.
2012 оны 12-р сард Орос улсын Ардын жүжигчин Алла Пугачёва концертын хөтөлбөрт оролцохгүй байх өөртөө өгсөн амлалтаа зөрчив. Ингэхдээ оросын эстрадын Примадонна “Шинэ жилийн өмнөх уулзалтуудад” зориулан нэг л үдшийг өнгөрөөв. Анх “Шинэ жилийн баярын уулзалтууд” нэртэй Алла Пугачёвагийн концертын хөтөлбөрийг 1988 онд Москвад гаргасан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
3
4
8
10
20
21
27
31