×
Орос улсад, 12 Арванхоёрдугаар сарын 2012
НҮБ-ын АЗ БНАСАУ-ын пуужинг хиймэл дагуулын хамт хөөргөсний хариу арга хэмжээг лхагва гаригт авна. Шуурхай хуралдааныг Япон, АНУ санаачилжээ. Орос улс энэхүү асуудлыг НҮБ-ын АЗ хуралдаан дээр дэмжинэ. Энэ тухай оросын ХМХ-үүд гүйцэтгэх засаглалын эх сурвалжаас иш татан мэдээлж байна. БНАСАУ-ын пуужин хөөргөсөн нь гүн харуусал төрүүлж байна гэж ОХУ ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Ойрын жилүүдэд Орос улс ба дэлхий дахинд эргэлт гарна гэж Владимир Путин Улсын хуралд илгээлтээ зарлан ярихдаа мэдэгдэв.Оросын ерөнхийлөгчийн хэлснээр дэлхий дахин үндсэн өөрчлөлт магадгүй донсолгооны эринд шилжиж байна. Үүний хамт улс хоорондын өрсөлдөөн улам ширүүсэх юм. Шинэ зууны эхний 12 жилд Орос улс нэлээд их үр дүнд хүрсэн гэж Владимир Путин мэдэгдэв.
2013 онд Эрхүүгийн техникийн их сургуулийн дэргэдэх үндэсний судалгаа шинжилгээний технопаркаас Монгол улсад 20 мянган ширхэг хосгүй цахилгаан хэрэгсэл нийлүүлнэ. Цахилгаан багажууд нь нанотехнологийг ашиглаж үйлдвэрлэсэн төдийгүй маш хэмнэлтэй юм.
Казахстан Байконур сансрын хөлгийн буудлын асуудлаар Орос улстай байгуулсан хэлэлцээрийг хянан үзэх бодолтой байна. Байконур сансрын хөлгийн буудлыг түрээслэх тухай хэлэлцээрийн нөлөөагуулга шавхагдаж дууссан гэж саяхан Казахстаны сансрын салбарын удирдагч Талгат Мусабаев мэдэгдлээ. Орос, Казахстан улсууд сансрын хөлгийн буудлыг хамтран ашиглах ёстой гэж тэрээр үзэж байна. Түрээслэхэд тулгуурлахгүй шинэ хэлэлцээрийг боловсруулах нь зайлшгүй чухал гэж тэрээр хэлжээ.
ОУ-ын төв нутгийн Липецк хотын 75 настай оршин суугч Виктор Вишняков манай гаригийн хамгийн хүчтэй өвөө боллоо. Тэрээр спортын ахмадуудын хүнд атлетикийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж төрлөх хотдоо эргэн ирсэн байна. Сул цалинтны хувьд спорт бол бүх амьдрал нь, эрүүл чийрэг бие бялдарынх нь нууц юм. Виктор хүнд атлетикаар 63 жил хичээллэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
2
3
16
19
26
29
30