×
Орос улсад, 19 Арваннэгдүгээр сарын 2012
Стратегийн зориулалттай пуужинт цэргийн авсаархан цогцолбор \СЗПЦ\ шинэ технологоор өөрийгөө нууцлана. Хөөргөгч төхөөрөг мэтээр өөрийгөө харуулж чадах инженерийн машин ирэх жил тус цэргийн зэвсэглэлд орох болно. Байрлалд байгаа пуужингийн цогцолборуудын хөдөлгөөнийг шинэ машинууд нууцлах чадвартай юм. Тэдгээр нь бодит мөрийг арилгаж хуурамч байрлал болон объектуудад очих хуурамч мөрийг бий болгох юм. СЗПЦ-ийн интернетийн блогт энэ машинуудын фото зургийг тавьсан байна.
Оросын теле харилцаа холбооны “Ростелеком” томоохон компани монголын холбооны дотоод зах зээлийн 25%-ийг эзлэхээр төлөвлөж байна. Орос, Монгол улсуудыг холбох хилийн залгалтын өөрийн хэсгийн үндсэн ажлаа дуусгаснаа тус компани саяхан зарлалаа. Хиагт, Алтанбулаг хил дамжсан залгалтын тухай ярьж байгаа юм.
Одоогоос 70 жилийн тэртээ Дэлхийн 2-р дайны үр дүнг ихээхэн тодорхойлсон үйл явдал болсон юм. 1942 оны 11-р сарын 19-нд Улаан арми Сталинградын тулааны хүрээнд сөрөг давшилт хийж эхлэв. Энэ ажиллагаа германы фашистын цэргийг бут цохисноор дуусав. 1945 оны хавар их ялалт байгуулах зам Сталинград орчимд эхлэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
4
5
6
18
20
30