×
Орос улсад, 30 Аравдугаар сарын 2012
Орос улс жилд 100-150 сая долларын зэвсэг гадаадаас худалдан авч байна гэж «Рособоронэкспорт» компанийн ерөнхий захирал Анатолий Исайкин мэдэгдэв.Энэ тоо баримт шинжээчдийн анхаарал татав. Юу гэвэл Орос улс байлдааны техникийн томоохон нийлүүлэгч гэх нь амны уншлага болсон юм. Орос улс ямар зэвсэг, ямар зорилгоор худалдан авч байна вэ?
Оросын төмөр зам 175 насныхаа ойг тэмдэглэв. Анх 1837 оны 10-р сарын 30 нд Орос улсад зорчигчдын төмөр замыг нээсэн түүхтэй. Петербургийн шив шинэхэн вокзал энэ өдөр их ёслол төгөлдөр харагдаж байв. Сайд нар болон хуран цугларсан олон нийт, хүндэт харуул гээд... Хонхны дуугарах чимээнээр тавцангаас зүтгүүр хөдлөв. Түүний араас далбаануудаар чимсэн 8 вагон сунжиран яваа харагдана.
Энэ хичээлийн жилд орос улсын зардлаар суралцах хамгийн олон квотыг Монгол улс авсан. Монголын гурван зуу орчим охид, хөвгүүд орос улсын их дээд, сургуулиуд болон аспирантур, докторантурт суралцаж эхлээд байна. Гэхдээ бүх оуютнууд олдсон боломжийг ашиглаж чадсангүй нь харамсалтай. Ялангуяа, соёлын сургуулиудад хүндрэлтэй байдал бий болов. Энэ бол театрын дээд сургуулиуд, хөгжмийн дээд сургуулиуд болон уран сайхны академууд.
Хийн оронд нефть олборлоно. Занарын хийн олборлолт Орос улсад тийм чухал биш. Компани занарын нефть олборлоно гэж Газпром компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгдэв. Чулуулгын жижиг завсарт байгаа нефтийг тэгж нэрэлдэг. Тэр уламжлалт бус өөр төрлийн нефтиэс үүгээрээ ялгагдаж байна.Занарын нефть дээд зэргийн чанартай. Гэвч түүнийг олборлох технологи саяхан болтол үгүй байсан. Одоо ийм технологийг ашиглана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
2
6
7
8
9
14
21
24
25
28