×
Орос улсад, 3 Аравдугаар сарын 2012
Домогт Горнын хошуу одоогоос эхлэн оросын “Седов” далбаат онгоцны түүхэнд бичигдэх болно. Энэ онгоц 90 жилийн “настай” ч дэлхийг тойрох аялалд анх удаа гарлаа. Энэ далбаат онгоцны зам Өмнөд Америкийн баруун эргийн дагуух Чили, Перу улсуудын эргээр аюултай Горн хошуугаар дайрч өнгөрөх юм. Горны хошуу бол Галт газрын ольтрог арлуудын хамгийн захынх нь юм.
Галт уулын дэлбэрэлт, унасан солир эсвэл харь гаригийн сансарын хөлгийн сүйрэл аль нь вэ? Манай гаригийн хамгийн таагдашгүй газрын нэг Зүүн Сибирийн Патомын галт уулын тогооны гарал үүслийн тухай маргаанд оросын эрдэмтэд цэг тавих цаг нь болсон. Ирэх жилийн хавар энэ геологийн гайхалтай газрыг судлахаар 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний экспедиц Эрхүү мужийг зорих болно.
Орчуулагчийн олон улсын өдрийг 9-р сарын 30-нд Орост ба бусад улсад тэмдэглэв. Энэ баярыг тэмдэглэж ирсэн түүхэнд анх удаа гарамгай орчуулагчдыг Кремльд хүлээж авсан юм. Эдүгээ төр засгийн удирдагчдыг дагалдан явж байгаа болон ЗХУ-ын удирдагчидтай ажилласан хүмүүс тэдний дотор байсан. Орчуулагчийн өдрийг одоогоос 12 жилийн өмнө Орост тэмдэглэж эхлэсэн юм.
Оросын Хойд Кавказ, Сибирь экологийн үзүүлэлтээр тэргүүлэв. Оросын төв бүс нутаг энэ талаар хоцорч байна. Оросын бүс нутгуудын экологи-эдийн засгийн анхны рейтинг ийн байна. Тогтонги хөгжлийн ойлголтод экологийн үзүүлэлтийг багтаах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. ДНБ бол дэвшлийг үнэлэх нэгтгэсэн үзүүлэлт юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
2
6
7
8
9
14
21
24
25
28