×
Орос улсад, Аравдугаар сар 2012
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчдийг жинхэнэ сансрын найр хүлээж байна. “Прогресс М-17 М” ачааны хөлөг тойрог замд эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжүүд болон станцын эд ангиудаас гадна шинэ ургацын жимс: алим, бэрсүүт жүрж, лимон хүргэлээ.
Дэлхийн нефтийн зах зээлийн төв Ази тийш эргэн шилжиж байна. Орос улсаас Хятад, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Энэтхэг, Индонези, АНУ, Перу улсуудад нийлүүлж байгаа нефть дэлхийн зах зээлийн үнийн шалгах хэмжүүр болж мэднэ гэж «Уолл-стрит жорнэл Юроп» сонин мэдээлэв. Хятад улс дэлхийн нефтийн худалдааг юанийн тусламжтайгаар үйлчлэхэд бэлэн байгаа нь нефтийн долларын эрнийг эцэслүүлэх эхлэл болно.
Орос улс жилд 100-150 сая долларын зэвсэг гадаадаас худалдан авч байна гэж «Рособоронэкспорт» компанийн ерөнхий захирал Анатолий Исайкин мэдэгдэв.Энэ тоо баримт шинжээчдийн анхаарал татав. Юу гэвэл Орос улс байлдааны техникийн томоохон нийлүүлэгч гэх нь амны уншлага болсон юм. Орос улс ямар зэвсэг, ямар зорилгоор худалдан авч байна вэ?
Оросын төмөр зам 175 насныхаа ойг тэмдэглэв. Анх 1837 оны 10-р сарын 30 нд Орос улсад зорчигчдын төмөр замыг нээсэн түүхтэй. Петербургийн шив шинэхэн вокзал энэ өдөр их ёслол төгөлдөр харагдаж байв. Сайд нар болон хуран цугларсан олон нийт, хүндэт харуул гээд... Хонхны дуугарах чимээнээр тавцангаас зүтгүүр хөдлөв. Түүний араас далбаануудаар чимсэн 8 вагон сунжиран яваа харагдана.
Энэ хичээлийн жилд орос улсын зардлаар суралцах хамгийн олон квотыг Монгол улс авсан. Монголын гурван зуу орчим охид, хөвгүүд орос улсын их дээд, сургуулиуд болон аспирантур, докторантурт суралцаж эхлээд байна. Гэхдээ бүх оуютнууд олдсон боломжийг ашиглаж чадсангүй нь харамсалтай. Ялангуяа, соёлын сургуулиудад хүндрэлтэй байдал бий болов. Энэ бол театрын дээд сургуулиуд, хөгжмийн дээд сургуулиуд болон уран сайхны академууд.
Хийн оронд нефть олборлоно. Занарын хийн олборлолт Орос улсад тийм чухал биш. Компани занарын нефть олборлоно гэж Газпром компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгдэв. Чулуулгын жижиг завсарт байгаа нефтийг тэгж нэрэлдэг. Тэр уламжлалт бус өөр төрлийн нефтиэс үүгээрээ ялгагдаж байна.Занарын нефть дээд зэргийн чанартай. Гэвч түүнийг олборлох технологи саяхан болтол үгүй байсан. Одоо ийм технологийг ашиглана.
Оросын эрдэмтэд цаг уурын ямар ч эрс хувиралд автахгүй бетон зохион бүтээжээ. Тэр бусад сортын бетонээс илүү бөх бат, илүү түргэн хатах шинж чанартай байна. Энэ нь гүүр, далан, зам яаралтай засварлахад нэн чухал юм. Түүнээс гадна сэргээн босгох ажил цаг уурын ямар ч нөхцөлд хийж болно. Өнгөцхөн харахад элс, үүрмэг гантиг, цемент зэрэг ерийн материал хэрэглэж байна.
ОУ-ын болон Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн ээлжит уулзалт 11-р сард Эр-риядад болж Сири улсын асуудлыг хэлэлцэх болно. Карнегийн сангийн Ойрхи Дорнодын төвөөс өнгөрсөн 10-р сард Стамбулд зохион байгуулсан бага хурал дээр сирийн асуудал бас гол сэдэв байсан юм. Оросын дипломатч Вениамин Попов энэ тухай ингэж ярьж байна.
Орос ертөнцийг нэгтгэх, гадаадад байгаа эх орон нэгтнүүдийнхээ эрх, ашиг сонирхолыг хамгаалах, тэнд үзүүлж байгаа тусламжаа улам өргөтгөх, гариг дэлхий дээр орос хэлийг улам тархаах зэрэг нь Санкт-Петербург хотод нээгдсэн Эх орон нэгтнүүдийн бүх дэлхийн 4-р их хурлын гол сэдвүүд боллоо. Санкт-Петербург хотын хамгийн гоё байшингуудын нэг Тварикийн ордонд дэлхийн 94 улсаас ирсэн 540 төлөөлөгч цуглараад байна.
Роснефть “ТНК-ВР” компанийн зуун хувийн эзэн нь болно. Улсын компани британийн ВР болон оросын AAR нэгдлийн 50, 50%-ийг худалдаж авах нөхцлийг зөвшилцлөө. Эх орны эдийн засагт “сайхан дохио” өглөө гэж ерөнхийлөгч В.Путин үзэж байна.
Дэлхийд ижилгүй бага оврын радио локацын станцыг ОУ-д бүтээлээ. “Радио техник болон мэдээллийн систем” нэгдэлийн мэргэжилтнүүд өөрийн бүтээгдхүүнээ «Сурок» (“тарвага”) гэж нэрлэсэн бөгөөд энэ хэрэгсэл нь маш сайн хардаг ба маш чухал объектын эргэн тойрны газрын агаарын орон зайг тасралтгүй ажиглах юм.
Сочийн үндэсний паркт бүл нэмлээ. Өчигдөр 10-р сарын 21-нд тэнд Португал улсаас хос ирвэс авчирлаа. ОУ-ын Кавказад Байгалийн яам болон Бүх дэлхийн онгон байгалийн сангаас хамтран өмнөд азийн ирвэсийн тоо толгойг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Есөн настай Задиг эр ирвэс, 9 настай Андреа эм ирвэс хоёр энэ паркын шинэ гишүүн боллоо.
Башкирын нийслэл Уфа хотын «ЕСМ» компанийн үйлвэрлсэн инновацийн цахилгаан химийн суурь машиныг Японд нийлүүлэх юм. Түүнийг Гифу муж улсын АРС AEROSPECIALTY INC пүүсийн дээд зэргийн технологийн нэгэн үйлдвэрт хэрэглэнэ. Одоо Уфа хотын мэргэжилтнүүд суурь машинаар ажиллах японы боловсон хүчнийг сургаж байна.
Оросын эстрадын залуу дуучидад зориулсан хөгжмийн хөтөлбөрөө «Оросын дуу хоолой» радио та бүхнийхээ анхааралд толилуулж байна. Сайхан дуу хоолойтой, авьяаслаг, үзэсгэлэнтэй сайхан энэ дуучин бүсгүйн нэрийг Согдиана гэдэг юм. Тэрээр орос гаралтай бөгөөд Узбекстан улсад төрж, өссөн юм. Дорнын хөгжмийн соёлыг тэрээр хар бага наснаасаа мэдэрсээр ирсэн юм.
Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн 10-р сарын 20-нд Москвад эхлэнэ. Муслим Магомаев бол оросын дуурийн ба эстрадын нэрд гарсан дуучин юм. 600 гаруй дуу түүний урын санд байсан билээ. Түүний дуу хоолой сая сая сонсогчийг бишрүүлж байна. 2008 онд Муслим Магомаев нас нөгчсэн боловч үе үеийнхний шүтээн хэвээр байна.
Умард атлантын эвсэл кибернетикийн аюулгүй байдлын салбарт өргөн хэмжээний цэргийн хээрийн сургууль хийх гэж байна. Сургуулилтын дагуу түрэмгийлэгчийн дүрээр африкийн нэгэн орныг сонгож авсан байна. Үнэн хэрэг дээрээ эвслийн хүч Орос, Хятад, Иран улсуудын хакеруудын болзшгүй дайралтыг няцаах сургуулилтыг хийх гэж байгаа гэж НАТО-гийн төлөөлөгчид хувийн чанартай ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрч байна.
Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн 10-р сарын 20, 21-нд Москвад болно. Түүнийг оросын нэрд гарсан дуучны мэндэлсний 70 жилийн ойд зориулжээ. 600 гаруй дуу Магомаевын урын санд орж байсан юм. Олонд түгсэн «Свадьба», «Королева красоты», «Лучший город земли», « Чёртово колесо» зэрэг дууг Монголд андахгүй.
Орос улс зэвсэг, байлдааны техник нийлүүлэх хэлэлцээр дан хууль ёсны засаглалтай байгуулж, тусгаар улсуудын батлан хамгаалах чадварыг хангахад туслаж байна гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин цэрэг техникийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах комиссын хуралдаан дээр мэдэгдэв. Оросын удирдагч 2012 оны ОХУ ба түнш орнуудын хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааг урьдчилан дүгнэв. Хууль ёсоор хамтран ажиллаж байна гэж тэрээр онцлов.
Хятад улс нутаг дэвсгэртээ занарын хийн олборлолтыг нэлээд нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Үндэсний энергийн захиргааны ерөнхий захирал Жан Юцин Хьюстонд занарын хийн асуудлаархи олон улсын форум дээр мэдэгдлээ. Сычуан, Гуйжоу, Хубэй зэрэг гурван муж болон ШУӨЗО-ны нутаг дэвсгэрт занарын хий олборлох тодорхой төлөвлөгөөг боловсруулжээ.Урьдчилан үнэлснээр тэнд занарын бараг 5 тэрбум шоо метр хий байна.
Орос, Монгол улсуудын хил дээрх Хиагт, Алтанбулаг олон улсын хилийн боомт хоёр талын орон нутгийн засаг захиргаа болон түүнийг дамжин өнгөрч байгаа хүмүүсийн хувьд толгойны өвчин болоод удаж байна. Энд маш урт дараалалд хэдэн цаг зогсох шаардлагатай болж байна. Уул нь энэ дамжин өнгөрөх газар нь орос, монголын хил дээрх хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон хамгийн шинэ боомт юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
2
6
7
8
9
14
21
24
25
28