×
Орос улсад, 25 Есдүгээр сарын 2012
ОУ-д гарффитийн мастерууд аажмаар хууль ёсны болж байна. Дөнгөж саяхан л байшин, хашааны хана, гарааш дээр элдвийн зураг зурах хориотой байлаа. Харин одоо үзэшгүй муухай хашаа, ханан дээр гоё зураг зуруулж хотынхны сэтгэл санааг дээшлүүлхийн тулд хотын захиргааныхан тэднийг өөрсдөө гуйдаг боллоо. Удаан хүлээсэн уран бүтээлийнхээ эрх чөлөөгөө олж авсан зураачид маань өндөр сэтгэгдэлтэйгээр ханцуй шамлан ажилдаа орлоо.
Хөгжиж байгаа орнуудын өрийг цайруулах нь улс төрийн дивидент авчирч өгч байгаа ба ОУ-ын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Сангийн яамны сайд Антон Силуанов Төрийн Дум дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Саяхан БНАСАУ-ын өрийг зохицуулах зөвшилцөөнд гарын үсэг зурсантай энэ нь холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Оросын засгийн газар 2013-2015 оны төсвийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулах гэж байна. Баримт бичиг ширүүн санал шүүмжлэлийг үүсгэв. Ерөнхийлөгч Владимир Путин төсвийн төслийг эрс шүүмжлэв. Ерөнхийлөгч төсвийн чухам ямар зүйл ангийг шүүмжлсэн бэ? Сангийн яамны сайтад нийтлэсэн төсвийн төслөөс харахад батлан хамгаалах ба нийгмийн зарим салбарын зардал нэлээд нэмэгдэнэ.
Оросын Ивановская муж дахь Тейковская дивиз шинэ «Тополь-М», «Ярс» цогцолборуудар  бүрэн зэвсэглэгдсэн анхны дивиз боллоо. Дараа нь «Ярс» цогцолбороор Оросын стратегийн зэвсгийн өөр хэдэн анги салбарыг зэвсэглэнэ. Хонгилд байрлуулах «Тополь-М» цогцолборыг 1997 онд бөөнөөр үйлдвэрлэж эхлэсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
1
2
5
9
11
14
15
16
17
19
20
21
23
27
28
30