×
Орос улсад, 8 Есдүгээр сарын 2012
”Оросын дуу хоолой” радио хөгжмийн хөтөлбөрөө зөвлөлтийн үеийн алдарт дуучин Муслим Магомаевд зориулж байна. Хосгүй сайхан баригал хоолой, жүжигчний өндөр ур чадвар болон өгөөмөр сайхан сэтгэл энэ бүгд нь хэдэн үеийн үзэгч олныг бишрүүлж байсан. Түүний хоолойн цар хүрээ их өргөн байлаа. Тэрээр дуурь, мюзикл, неаполитаны дуунууд болон азербайжан, оросын хөгжмийн зохиолчдын дуунуудыг чадварлаг дуулдаг байсан.
Өнөөдөр Владивосток хотноо АНДЭЗХА-ны ажил хэрэгч ДХУ өндөрлөнө. Уг арга хэмжээнд АНД-н бүсийн орнуудын удирагчид болон 500 гаруй бизнесын төлөөлөгчид оролцсон. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов нар уулзалт дээр үг хэлсэн  байв. Гол санаа нь эдийн засгийн хамтын ажиллагааны сэдэв байв.
Манай нэвтрүүлгийн «Орос орноор аялацгаая» булангаар бид та бүхнийг Орос улсын Алс-Дорнодоор аялахыг урьж байна. Дархан цаазат байгалийн энэхүү нутагт амурын бар болон гималайн баавгайн эзэмшил газрууд байхын зэрэгцээ, хадны сүг зураг болон чулуун хөшөөнүүд нь эртний хүмүүсийн амьдралын тухай өгүүлнэ. Амур мөрөн бол Алс-Дорнодын дурсгалт газруудын дэлхийн хамгийн том гол мөрний нэг юм.
Өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Русский арал дээр зохиогдож байгаа АНДЭЗХА-ны ДХУ-д оролцохооор ирсэн гадаад орнуудын тэргүүн нартай хоёр талын цуврал уулзалтаа үргэлжлүүлэв. Канад, Япон, Өмнөд-Солонгос, Малайзи,Тайланд улсуудын тэргүүн нартай хийсэн уулзалтууд нь бараг бүхэлдээ эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудад зориулагдав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
1
2
5
9
11
14
15
16
17
19
20
21
23
27
28
30