8-р сарын 12-нд Орос улсад эх орны цэргийн нисэх хүчний 100 жилийн ойг тэмдэглэнэ. 1912 оны зун цэргийн байгууллагуудын асуудлаар тушаал гарч нисэхийн хоёр хэсгийг байгуулжээ. Хожим энэ өдрийг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Оросын цэргийн агаарын нисэх хүчний албан ёсны өдрөөр тэмдэглэх болсон юм. Оросын цэргийн нисэх хүчний түүх баатралаг, эмгэнэлт зүйлээр дүүрэн.