×
Орос улсад, Наймдугаар сар 2012
Владивосток хотод зохион явагдах ДХУ-ны үеэр улс орны удирдагчдад АТЭС-ийн орнуудын сангийн сайд нар хамтарсан мэдэгдэл бэлтгэв. Уг баримт бичигт орчин үеийн эдийн засгийн дуудлагууд: санхүүгийн болон хүнсний хямралуудыг хамтран даван туулах асуудлаар зөвлөмжүүд оруулжээ. Сангийн сайд нарын уулзалтын үеэр өнөөдөр хамгийн хурцаар тавигдаж байгаа евро бүсийн хямрал, хүнсний хямрал, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн.
”Шинэ” Москвагийн ойд зэрлэг амьтдад зориулсан галзуу өвчний эсрэг вакцин өгөөш тавьж байна. Ингэснээр нийслэлийн мал эмнэлгийн ажилтанууд зэрлэг амьтдыг болон хүмүүсийг энэхүү аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой болж байна. “Шинэ” Москвагийн нутаг дэвсгэрт энэ жил Оросын нийслэлд нэгдсэн газар нутгийг нэрлэж байна. Энэ бол өмнө нь Москвагийн мужид  харъяалагдаж байсан газар нутагууд юм.
Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих шийдвэр гаргажээ.Төслийг кувейтын эдийн засгийн хөгжлийн сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх юм. УЦС барьж байгуулах бэлтгэл ажил ирэх жил эхлэнэ. УЦС-ын хүчин чадал нь 400 мегаватт байхаар төлөвлөж байна. Станц нь тус улсын эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх ёстой.
9-р сарын эхээр Владивостокд зохион явагдах АТЭС-ийн ДХУ Орос улсын гадаад худалдааны тэнцэлийг Азийн орнууд руу шилжүүлэхэд нөлөөлөх ёстой. Энэ тухай Орос улсын ЗГ-ын тэргүүн шадар сайд Игорь Шувалов Москвад ДХУ-ын өмнө мэдэгдэв. Өнөөдөр Орос улсын гадаад худалдааны эргэлтийн тэн хагас ЕХ-ны орнуудад ноогдож байна.
Хүнсний аюулгүй байдлын сэдэв нь Владивосток хотод зохион явагдах АНД-н орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы /АТЭС / гол сэдвүүдийн нэг байх нь. Орос улс АНД-н бүсийн түншүүддээ ямар санал тавьж болох вэ? Дэлхийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахтай холбоотой тулгамдсан асуудлууд нь жил ирэх тутам улам чухлаар тавигдаж байна.
Та бүхэн манай нэвтрүүлгийн “Орос орноор тавтай морилно уу?” булангийн энэ удаагийн дугаараар дархан цаазат “Бородино“-гийн музейн тухай хүлээн авч сонсоно уу? Өнөөдөр бид Оросын эртний музейнүүдийн нэг, дархан цаазат Бородиногийн талд байгуулагдсан цэргийн түүхийн музейг танилцуулах болно.
Владивостокт 9-р сарын 7-9 ний өдрүүдэд АТЭС-ийн хоёр гол: улс төр болон эдийн засгийн жигүүрүүдийн ДХУ зэрэгцэн хуралдана. Ажил хэрэгч ДХУ дээр таван зуу орчим томоохон компаниудын төлөөлөгчид хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдлын заналхийллийн сөрөн зогсох асуудлуудыг хэлэлцэнэ. Оросын ажил хэрэгч хүрээнийхэн тус улсыг АНД-н бүс нутгийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад хангалттай бус гэж ярьцгаааж байна.
Алс Дорнодын Владивосток хотоос хол биш оршдог Находка хотод зенит-пуужинт С-400 системын 4-р хороо байрлуулна.Бөөнөөр түргэн үйлдвэрлэж байгаа С-400 систем Оросын агаарын цэргийн хүчийг, ПДХ хүчийг урьд зэвсэглэсэн С-300 системийг орлож, манай орны стратегийн чухал бүс нутгийг агаараас дайрах буюу баллистикын пуужингуудаар буудахаас хамгаалах ёстой.(Аудио)
Монгол улс Дэлхийн банкны санхүүгийн тусламжтайгаар боловсруулсан төслийн дагуу Орхон гол дээр хиймэл нуур байгуулах аж. Тэндээс Монгол улсын Өмнийн говь руу урсана. Тэрхүү гол нь 5 аймгийн 13 сумын нутгаар дамжин урсах юм. Монгол улсын хувьд хойд хэсгийн голыг өмнө зүг рүү чиглүүлэх нь яриангүй ашигтай юм.
Өнөөдөр 8-р сарын 20 нд Орос улс паралимпийн наадамд оролцох тамирчдаа үдэн гаргана. Оросын паралимпийн  тамирчид хөнгөн атлетик, буудлага болон бусад төрлүүдэд хүчээ сорино. Тэдний ихэнх нь эх орондоо алтан медальтай ирнэ гэж шинжээчид үзэж байна. 200 орчим тамирчид Лондонгийн Парлимпийн наадамд Орос улсыг төлөөлөх юм. Тоглолтууд энэ сарын 29 ний өдөр Лондонд эхэлнэ.
Энэ долоо хоногт Pussy Riot панк хамтлагийн охидыг шүүх хурал өндөрлөв. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард Үнэн алдартны шашны гол сүм Москвагийн Аврагч Христийн сүмийн тахилын газар шашны эсрэг, дайсагнасан утгатай панк мөргөл үйлдсэн юм. Надежда Толоконникова, Мария Алехина болон Екатерина Самуцевич нарт өнгөрсөн гуравдугаар сард саатуулагдсан үеэс эхлэн жирийн дэглэмийн засан хүмүүжүүлэх газар хоёр жил хорих ял өгөв.
Өнөөдөр хөгжмийн хөтөлбөрт Орос улсын ардын жүжигчин Валерий Леонтьев  ая дуугаа өргөнө. Оросын эстрадын нэрт дуучин түүний тухай “тэр дандаа загварын дунд юм уу, эсвэл загварын гадна “явдаг гэж ярьцгаадаг. Дөч шахам жил тэр үзэгч олныг өөрийн цог жавхлан, тайзны ер бусын жүжиглэлтээрээ байлдан дагуулж ирсэн. Одоо тэр 60 гарч байна.
Москвагийн Хамовникийн шүүх өнөөдөр Pussy Riot панк-хамтлагийн гурван охиныг Аврагч Христийн сүмд танхайрсанд бууруутгаж хоёр жилээр хорих ял оноов. Шүүгч Марина Сыровагийн гаргасан шийдвэрээр Марина Алехина, Надежда Толоконникова болон Екатерина Самуцевич нар ердийн дэглэмийн засан хүмүүжүүлэх газар хүмүүжигдэнэ.
Москва хотноо анх удаагаа гудамжны театр, урлагийн “ Нэгэн удаа цэцэрлэгт хүрээлэнд” наадам болж өнгөрлөө. Наадам гурван өдөр үргэлжилсэн бөгөөд оросын болон гадаадын жүжигчид хотын гурван цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тоглолтоо хийсэн. Илбэчид, жонглёрчид, алиалагчид москвагийнханд баяр хөөр, инээд баясал бэлэглэж байлаа. Тэдний тоглолтууд өглөө эрт эхэлж, үдэш орой дуусч байлаа.
ЗСБНХУ аль хэдийн задран бутарсан ч гэлээ, зөвлөлтийн спортын ялалт бий юм. Лондонгийн Олимпийн наадмаас хуучин зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын авсан медалиудыг нэмж тоолж үзсэн стэгүүлчид ийм дүгнэлтийг хийжээ. Үүний дүнд 163 шагнал нь Хятад, АНУ-ын хувьд байж болохгүй. Олимпийн наадмын хаалтын дараа британий ХМХ-үүд өөрсдийгөө зугаацуулан ийн дүгнэжээ.
Орос улсын усанд  шумбагч онгоц олон улсын хууль эрхийн актуудыг зөрчилгүйгээр байлдааны бэлтгэлийн хүрээнд АНУ ын эргүүдийн орчимд өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлэв. Далавчтай пуужингуудаар тоноглогдсон алсын зайны шумбагч онгоц нь Мексикийн буланд нэг сар аяласан. Энэ тухай америкийн Washington Free Beacon хэвлэл Пентагоны өндөр албан тушаалын хийгээд нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн түшмэлийн хэлснийг иш татан уламжлав.
Орос улсын хотуудад наймдугаар сард уламжлал ёсоор донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дөрөв дэхь жилдээ улс даяар амралтын өдрөөр донорны цус авах газрууд нэгдэн ажилладаг. Яагаад амралтын өдрөөр гэвэл, донорууд маань ажилтай байдаг учир тэр. Донорууд хүмүүст эрүүлжих итгэл найдварыг олгодог, буянтай хүмүүс юм. Сайн дурынхны дунд өмнө нь цус сэлбүүлэж, амьд гарсан хүмүүс ч байдаг юм.
Владимимр Путин Орос улсын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоноос хойш 100 хоног өнгөрөөд байна. Путин өөрийн ерөхийлөгчийн томилгооны эхэнд гадаад бодлогод ихээхэн анхаарлаа хандуулна гэсэн. Эхний 100 өдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин 11 оронд айлчлал хийсэний дотор Хятад, Герман, Франц, Их Британи, Мексик, Израиль гэсэн орнууд юм.
Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хүнсний үнэ ханш огцом өсөх боллоо. НҮБ-ын Хүнсний байгууллагын мэргэжилтэнүүд бий болсон нөхцөл байдлуудад сэтгэл түгшиж байгаа бөгөөд энэхүү үнийн өсөлтүүд нь 2007-2008 онуудын хүнсний хямралыг давтаж мэдэх юм гэж сэрэмжлүүлж байна.
Москва орчмын Жуковский хотод Орос улсын Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Цэргийнхэн үзэгч олонд толилуулахаар орчин үеийн болон 20 зууны ховордсон онгоцнууд оролцсон хосгүй шоу-хөтөлбөрийг бэлтгэжээ. Үзэгчдийн дунд Оросын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн байв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
3
5
6
13
21
22
26
27