×
Орос улсад, 6 Долоодугаар сарын 2012
Оросын парламентад шатрын дугуйланг сэргээж байна. Мэтгэлцээний иймэрхүү хэлбэр нь оросын парламентчуудын хувьд шинэ зүйл биш юм. Хоёр дахь, гурав дахь удаагийн Төрийн думд ийм дугуйлан байсан ба жил бүрийн шатрын аврага шалгаруулах тэмцээн уламжлал болсон байжээ. Харин зургаа дахь удаагийн Төрийн думын депутатуудын хувьд тэмцээн анх удаа болж байна. Тэмцээний босго маш өндөр юм.
АНУ-ын хөдөө аж ахуйн бүсүүдэд ган болж байгаа болон ОУ-ын үр тарианы ургац багасах таамаг зэргээс болоод ОХУ-ын өмнөд нутагт улаан буудайн үнийг гэнэт эрс нэмэгдүүллээ. Газар тариалангийн зах зээлийн нөхцөл байдлыг судлах хүрээлэнгийн мэдээлэж байгаагаар дөрөвдүгээр зэрэглэлийн улаан буудайн үнэ мягмар гаригт 278 доллар болсон байна. Харин долоо хоногийн өмнө 260 доллароос давахгүй байсан юм.
Хакасын БН улсын экологчид фото зургын апппаратын тусламжтайгаар марал бугыг тоолохоор шийдсэн байна. Энэ бугыг тоолох ажлыг Хакасын дархан цаазат газрын хүрхэд бэрх нутагт явуулах юм байна. ОХУ-ын Хакасын БН улс нь Өмнөд Сибирьт байдаг юм. Хаккасийн дархан цаазат газрыг хоёр дархан газрыг нэгтгэж байж 1999 онд байгуулсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
9
12
16
18
19
23
24
26
28
30
31