×
Орос улсад, 4 Долоодугаар сарын 2012
Сибирийн Красноярск хотод АНД-н бүсийн орнуудын Олон улсын хөгжмийн их наадам болж өнгөрлөө. Энэ үйл явдлыг тохиолдуулан москвагийн хөгжмийн зохиолч “Дэлхийн хүн амд илгээх ” хүндэтгэлийн бүтээл туурвисан. Энэ бүтээлээр наадмыг нээсэн юм. Уг зохиолыг Красноярскийн симфони-найрал хөгжим, оюутны эмхэтгэсэн найрал дуу болон Хойд туйлын үндэстэнүүдийн төрөл бүрийн хамтлагууд хамтран тоглов.
Лондоны «Хитроу» гол нисэх онгоцны буудлын ачаалал хэтрэв. Олимпийн наадам 7-р сарын 27-нд эхэлтэл хэдэн хоног үлдээд байна. Гэвч мөн нисэх онгоцны буудлын ачаалал нэмэгдсэн учраас зорчигчдын үйлчилгээ саатав. Харин Олимпийн наадмын өдрүүдэд зорчигчдын тоо хэд дахин өсөн нэмэгдэнэ. Лондоны зочид маш удаан ээлжлэн зогсож байна.
Дэлхийн хамтын нийгэмлэг дэлхийн мансууруулах бодистой хийх дайнд ялагдаж байх зуур: жил бүр 200 мянга гаруй хүн георин болон кокаинээс болж нас барж байна. Дэлхийн тэргүүлэх улсууд мансууруулах бодисийн эсрэг нэгдсэн фронтыг байгуулах ёстой гэж Орос улсын Холбооны мансууруулах бодисийг хянах албаны тэргүүн үзэж байна.
Якутын «Ленские столбы» гэдэг байгалийн нөөцийн газар ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст багтав. Санкт-Петербургад олон улсын байгууллагын 36-р чуулганаар энэ тухай шийдвэрийг батлажээ. ЮНЕСКО-гийн шинжээчид дэлхийн 29 улсын 36 объектыг авч үзэж, сибирийн байгалийн гайхамшгийг зүй ёсоор үнэлэв. Дархан цаазтай газар 1 сая гаруй га бүхий талбайтай.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
9
12
16
18
19
23
24
26
28
30
31