×
Орос улсад, Долоодугаар сар 2012
Өнөөдөр бид та бүхнийг манай дэлхийн хамгийн нууцглаг, сүр жавхлантай тэр ч бүү хэл, ид шидийн газрын нэг- Горный Алтайд урьж байна. Алтай нутгийн байгалийн хосгүй сайхантай харьцуулах тийм газар дэлхийд ховор. Швейцарийн Альптай ижил байгальтай Алтай хангайн уулсыг зорьж ирэх европын жуулчдын тоо жил жилээс нэмэгдсээр байна. Тэд энэхүү газрыг “Сибирийн Швейцар” гэж нэрлэжээ.
ОУ-д гар буу эзэмшхийг хуульчлах тухай мэтгэлцээн шинэ урсгалд орлоо. Үүний шалтгаан нь, Холбооны зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Александр Торшины иргэд гар буу эзэмших эрхийг үндэс болгосон шинжээчдийн илтгэл болсон юм. Хууль бусаар зэвсэг нийлүүлэх болон ашигласны төлөө хүлээлгэх хариуцлагыг улам чангатгахын зэрэгцээ оросуудад гар буу худалдаж авах болон хадгалахыг зөвшөөрхийг сенатч Торшин санал болгосон байна.
Холбооны зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Торшин иргэд гар буутай байхыг үндэслэсэн илтгэлийг бэлтгэв. Энэ нь гар бууг ил худалдах тухай хуулийн төслийг бэлтгэх замаар хийсэн анхны алхам билээ. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын думд оролцуулж мэднэ. Иргэдийг зэвсэглэх нь хүч хэрэглэх ажиллагааг гааруулах уршигтай болуузай гэж Торшины саналыг эсэргүүцэгчид болгоомжилж байна.
«Алтай-алтан нуруу» олон улсын экспедицид оролцогчид 4 мянга гаруй км замыг туулах ёстой. 7-р сарын 23-нд гараа авсан олон улсын авто аялал Орос,Монгол, Хятад, Казахстан зэрэг дөрвөн улсад оршдог Их Алтайн нутаг дэвсгрээр явна.
ОУ-д хаврын улс төрийн улирал өндөрлөлөө. Парламентын депутатууд амрахаар явлаа. ДХБ-д элсэх ОУ-ын олон жилийн түүхэн үйл явдал өндөрлөлөө. “Энэ нэр төртэй худалдааны клубт” нэгдэх тухай баримт бичгийг батлахыг ихэнх сенатчид дэмжсэн бөгөөд гурван хүн эсрэг санал өгсөн ба түдгэлзсэн хүн байгаагүй байна.

Орос улсын Татарстаны лалын шашны тэргүүн болон түүний амь насанд халдсан хэргээр тав дахь сэжигтэнийг саатуулаад байна. Тэр бол 36 настай Узбекистаны иргэн юм. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, тэр пүрэв гаригт шашны тэргүүн Илдус Файзовагийн автомашины араас дэлбэрэлт гартал дагасан аж.

Орос улс Саран дээр буух жолоодлоготой хөлөг онгоц боловсруулах ажилдаа ороод байна. Туршилтын нислэгүүдийг 2015 оноос эхлэх аж. Үүний зэрэгцээ оросын эрдэмтэд Саран дээр буух болон тэндээс хөөрөх, тойргийн замуудын хооронд чирэх, тойргийн замын төхөөрөмжүүдэд техникийн үзлэг хийхэд зориулагдсан хөлөгийг бүтээхийг хүсч байна. Сарыг судлан шинжлэх санаа эрт дээрээс Оросын мэргэн ухантнуудыг эзэмдэж байсан билээ.
Орос улсын Бүгд найрамдах Буриад улсад Олон улсын “Алтаргана-2012” наадам явагдаж байна. Алтаргана бол буриад зоны хувьд үхэшгүй мөнхийн цэцэг юм. Хүч тэнхээтэй, бат бэх уламжлал ёс заншилтай гэж буриадын ард түмний тухай ярьдаг юм. Их наадамд Монгол, Хятад улсаас болон Орос улсын бүс нутгуудаас буриад зоны төлөөлөгчид хуран цугларчээ.
Орос улсын хөнгөн атлетикийн тамирчид Лондонгийн Зуны Олимпийн тоглолтуудад 11 олимпийн аврагаа авч явна. Дасгалжуулах штаб дээр тамирчдыг олимпийн гараанд сайн бэлтгэлтэй байгаа гэж уламжлав. 7-р сарын 27-8- сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх Лондонгийн тоглолтуудын хөнгөн атлетикийн төрөлд нийт 47 медалийн төрөл байх болно. Оросын иргэд эрэгтэй спритээс бусад бүх төрлөөр оролцох болно.
Эрдэмтэд хоёр гаригийн хооронд хуримтлагдсан харанхуй материэр бүрдсэн “гүүр” байгааг нотлох баталгааг анх удаагаа гарган авлаа. Ихэнхи эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү холбоос нь од, гаригсийн ердийн харагдахуйц бодит материйг өөртөө барьж байдаг ертөнцийн “араг ясны” агуу их сүлжээний нэг хэсэг байж мэдэх юм.
ТУХН,ЕХ ба АНУ-тай харилцах харилцаа Оросын гадаад бодлогын үндсэн чиглэл гэж ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт оросын элчин сайд нарыг хүлэн авч уулзах үеэрээ мэдэгдэв. Уулзалтад оролцогчид Европын эдийн засгийн хямрал, Ойрхи Дорнодын байдал, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал зэрэг асуудлыг хөндөв.
НҮБ-ын боловсрол, ШУ, соёлын байгууллагын удирдагчид Орост анх удаа жил дутмын чуулгандаа цугларав. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст чухам ямар байгууламж нэмэх асуудал бусдаас илүү анхаарал татсан. Оросын талаас «Оросын хэрэмүүд» цуврал номинацийг хэлэлцүүлэхээр оруулав. Х111-ХУ11 зууны гурван байлдааны бэхлэх барилга байгууламж номинацид багтсан билээ.
Крымскийн оршин суугчдыг аварч байгаа Доны эмч нар хоногт 14 цаг ажиллаж байна, тэд хоногт ердөө унтах төдий л завсарлага авч байна. Үер болсноос хойш таван өдрийн дотор тэд 1,5 мянга гаруй хохирогсдод тусламж үзүүлээд байна. Өвчтөнүүдийн урсгал саараагүй л байна. Эмч нар хэнд ч татгалзахгуй.
Ирэх амралтын өдрүүдээр Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үдэд нэгэн гайхамшигтай тоглолт болно. Сэлэнгэ мөрний эрэг дээр “Ёохорын шөнө” хосгүй баяр зохион явуулах гэж байна. Ёохор бол буриад зоны олны хамгийн дуртай, хамгийн их дэлгэрсэн бүжиг юм. Буриад улс нь ОХУ-ын нэг субъект бөгөөд тус улсын Зүүн Сибирьт оршдог.
Уфологийн хэлбэлзэлтэй жуучлалын шинэ чиглэл Ленинград мужид дэлгэрээд байна. Нэгдүгээрт, энэ нь харь гаригийнхны таваг унасан газар аваачих нь. Хоёрдугаарт, орон нутгийн финн-угорын бага ястан -вепсуудын өвөрмөц соёлтой танилцуулах юм. Вепсуудын амьдардаг, хүрч очиход саад бэрхшээл ихтэй ой мод руу хийх ер бусын аялал нь 1961 эхтэй юм.
7-р сарын 27-оос 8-р сарын 12-ныг дуустал Лондонд болох ХХХ Олимпийн наадамд оролцох оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлав. Оросын Олимпийн хороо Спортын яам ба Спортын холбоонуудтай хамтран ОХУ-ын нэр төрийг хамгаалах хүчит тамирчдыг дурдав. Шигшээ багийн бүрэлдэхүүнд орсон 436 тамирчин спортын олимпийн 34 төрлөөр өрсөлдөх юм.
Өнөөдөр Москвад байгалийн хий экспортлогч орнуудын гүйцэтгэх хорооны чуулган болж байна. Энэ нь “хийн ОПЕК” маягийн засгийн газар байх бөгөөд бүрэлдэхүүнд нь дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч 11 орон орж байна. Хуралдаан дээр анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчийн чуулганы харилцан ажиллагааны асуудлаарх тусгай төлөөлөгч Виктор Зубков оролцож байна. Өнөө үед чуулганд оролцогч орнуудад дэлхийн хийн нийт нөөцийн 73 ногдож байна.
Орост ИЛ-76 ачаа тээврийн их даацтай онгоцны үйлдвэрлэлийг сэргээж байна. Тэдгээрийг 2014 онд бөөнөөр үйлдвэрлэхээр төлөвлөжээ.ЗХУ-д ИЛ-76 ачаа тээврийн их даацтай онгоцыг Ташкентын заводод угсарч байсан. 90 хувь орчим эд ангий нь Орос улсад үйлдвэрлэж байв. Үйлвэрлэлийн ийм бүтцийг зөвлөлтөөс хойшхи үед ч хэвээр хадгалав.
Онцгой байдлын яамны аврагчид Кубаньд үерийн уршгийг арилгах ажлынхаа идэвхтэй үеийг дуусгав. 7-р сарын 7-нд шилжих шөнө Геленжик, Крымск, Новороссийск гурван хот болон Краснодар хязгаарын хэдэн тосгоны олон мянган барилга байшин усанд автав. Гай гамшгийн улмаас 172 хүн амь үрэгдэж, 20 мянга гаруй оршин суугч шархдаж бэртэв. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгалитйн эрс хувиралд хүргэж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Олон улсын олонд түгсэн хөгжим-театрын наадам өмнөд солонгосын Тэгу хотноо болж дууслаа. Москвагийн нэрд гарсан «У Никитских ворот» театр наадмыг хаах хүндэт үүрэг гүйцэтгэв. Театрын хамтлаг оросын сонгодог зохиолч Лев Толстойн зохиосон «Холстомер» өгүүллэгээр дэглэн тавьсан шинэ жүжгээ үзүүлжээ. Москвагийн «У Никистких ворот» театр Тэгуд хөгжим-театрын наадамд урьд оролцсон билээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
9
12
16
18
19
23
24
26
28
30
31